Мэдээ, мэдээлэл

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГАН ШИНЭЭР БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/785, 2019 оны А/87 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97,6 хувийн асалттай байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 2-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 9 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97,6 %-ийн асалттай байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүллээ.

“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтарсан тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой уг арга хэмжээний эхний үе шатыг 2018 оны хоёрдугаар сараас эхлэн өрнүүлж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 11 аж ахуйн нэгж хамруулсан юм. “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээ 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд хүнс, хоолныхоо давсны агууламжийг бууруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна. Арга хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр гурваас доошгүй жил тогтмол үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага хамрагдах боломжтой бөгөөд аж ахуйн нэгжүүд 2019 оны 2 дугаар сарын 15-ны 17:00 цаг хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт оролцох хүсэлтээ илэрхийлж, бүртгүүлнэ үү. “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд хамрагдсанаар аж ахуйн нэгжүүд одоо үйлдвэрлэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг лабораторийн нөхцөлд тодорхойлуулж, давсны агууламжийг бууруулах төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл авч, шинэ жор, технологид суралцах юм. Үүний үндсэн дээр 2019 оны 10, 11 дүгээр сард арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс 13 шалгуур үзүүлэлтийн дагуу 7 номинациар шилдгүүдийг шалгаруулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Үүнд, “Давс багатай талх, гурилан бүтээгдэхүүн”, “Давс багатай махан бүтээгдэхүүн”, “Давс багатай нөөшилсөн ногоо”, “Давс багатай хоол”, “Давс орлуулагч, хүнсний шинэ жор технологи”, “Давс багатай хоол үйлдвэрлэгч”, “Давсны зохистой хэрэглээг дэмжигч байгууллага”-ыг тус тус шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Тиймээс хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллагууд уг арга хэмжээнд хамрагдаж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулан, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг өсгөж, нэр хүндээ эрхэмлэхийг уриалж байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ

“Оюутан цэрэг” хөтөлбөр нь манай улсад хэрэгжиж эхлээд зургаан жил болж байна. Өнөөдрийн байдлаар 300 гаруй оюутан хамрагдаад байна. Хөтөлбөрийн зорилго нь оюутан залуус их, дээд сургуульд суралцангаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж цэргийн эрдэм эзэмшихэд оршиж байгаа ажээ. Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад уг хөтөлбөрийн зорилго оршино.

Зураг, цомог

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГАН ШИНЭЭР БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97,6 хувийн асалттай байна.

“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Мэндчилгээ

image

Мэндчилгээ

Хан-Уулаа түшиж, хатан туулаа налайсан Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нийт иргэддээ амрыг эрэн мэндчилж байна.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо нь төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай нээлттэй, хүртээмжтэй хүргэхийн тулд төрийн албан хаагчдыг чадавхижуулан төрийн албанд хоергүй сэтгэлээр тогтвор сууршилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

Иргэд та бүхний санал хүсэлтийг хүлээн авч холбогдох дээд байгууллагуудад уламжлан, төрийн бодлого шийдвэрийг жигд хүртээмжтэй хүргэж ажиллахыг гол зорилгоо болгон ажиллах болно.

Хорооныхоо хөгжил дэвшилд иргэд та идэвхитэй оролцож дэмжлэг туслалцаа үзүүлэн байнга хамтарч ажиллахыг хүсэж байна.  Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн ажил амьдрал нь өөдрөг эрүүл энх аз жаргалтай байх болтугай.

Төрийн үйлчилгээ

Хэрэглэгчийн хандалт