Мэдээ мэдээлэл

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 77 хувтай асаж байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2019 оны 09 дугаар сарын 3-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 88 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 77 %-ын асалттай байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүллээ.

Орон тооны бус ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч арга зүйн зөвлөгөө өгөв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаар орчны бохирдол хариуцсан улсын байцаагч Ариунболд, Хан-Уул дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам нар хорооны орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дүүргүүдийн орон тооны бус ажилтнуудтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож, арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллав.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 81,4 хувьтай асаж байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 2-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 69 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 81,4 %-ын асалттай байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүллээ.

Хорооны хэмжээнд "Шарилжгүй Улаанбаатар-4" аянд идэвхтэй оролцож байна.

"Манай Хороо-Миний гудамж", "Шарилжгүй Улаанбаатар-4" аяны хүрээнд тус хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрийн болон нийтийн эзэмшлийн зам талбайн хөл газрын болон зэрлэг ургамал, шарилжийг зулгааж цэвэрлэж хамтран ажиллаж байна.

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам баталлаа

Тэргүүлэгчдийн хурлаар Түрээсийн орон сууцанд хамруулах журам батлах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэхүү журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж. Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгаж өгчээ. Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтийн хамт ирүүлэх бөгөөд үүндээ иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах юм. Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэргийг оруулж байгаа юм. Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг мөн бүрдүүлэх ёстой юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэхээр тусгажээ. Тэгвэл 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлэхээр журамд тусгажээ. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа нийслэлийн засаг даргын захирамжаар сонгон шалгаруулах комисс байгуулах бөгөөд тус комисс нь сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахаар тусгасан байна. Ингээд сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох юм. Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлөх юм. Ингэснээр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийн гэрээ байгуулснаар эрх нь баталгаажих юм. Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтийн хамт ирүүлэх бөгөөд үүндээ иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах юм. Түрээсийн орон сууцыг олгохдоо тодорхой хуваарилалтын дагуу олгох бөгөөд залуу гэр бүлд 20 хувь, төрийн албан хаагчдад 25 хувь, хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь, 18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь, өор толгойлсон эцэг эхэд 5 хувь, өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоогоод байгаа аж. Нийслэлийн иргэдэд хамгийн их хүлээлт үүсгэсэн журам учраас Тэргүүлэгчдийн зүгээс эл асуудалтай холбоотойгоор олон асуулт асууж, санал гаргасан. Тухайлбал, Тэргүүлэгч Ш.Үнэнбатын зүгээс цахим бүртгэл хэзээнээс эхлэх, иргэдийн сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулах боломжтой эсэх, түрээсийн төлбөрийг ам.метрийн 6000 төгрөгөөс бууруулах боломж бий юу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэрхэн эрэмбэлэх вэ гэх зэрэг асуултуудыг тавьсан. Үүнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар тодорхой хариултуудыг өгсөн. Тухайлбал, түрээсийн ам.метрийн үнийг 6000 төгрөгөөс бууруулах асуудлыг “Барилга хот байгуулалтын сайдад сарын түрээсийн төлбөрийг бууруулах

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг хувийн асалттай байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2019 оны 07 дүгээр сарын 2-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 70 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 81,7 %-ын асалттай байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүллээ.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт III зэрэгт хүрч, түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэгт хүрсэн тул гал түймрийн аюултай үед ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, татсан тамхины гал цог, нурмыг бүрэн унтрааж аюулгүй болгох, иргэдийн аялал зугаалга, амралт, сувиллыг зорилгоор ой хээрийн бүсэд зорчих үйл ажиллагааг хязгаарласантай холбогдуулан мэдэгдэл хүргүүлж байна.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 96,8 хувийн асалттай байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 4-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 12 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 96,8 %-ын асалттай байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүллээ.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97,1 хувийн асалттай байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 3-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 11 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97,1 %-ийн асалттай байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүллээ.

"Их цэвэрлэгээ 90 минут" арга хэмжээ зохион байгуулах

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/285 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Хоггүй Хан-Уул 2019” аян зохион байгуулах тухай А/112 дугаар захирамжийн хүрээнд “Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээ 04 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн хэмжээнд 11.00-12.30 цагийн хооронд зохион байгуулагдана. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг “Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээнд идэвхтэй оролцож, хоггүй, эрүүл, цэвэр орчинг хамтдаа бүрдүүлэхийг уриалж байна.

Агаарын бохирдлыг бууруулах талаар мэдээлэл хийлээ.

"Эрдэнэс таван толгой" улсын үйлдвэрийн газрын менежер Меня, Бямбадорж, ХУД-ийн Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн Байгаль орчин, агаарын бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Ишдулам нар Засгийн газрын "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоол, "Эрдэнэс таван толгой түлш" компаний сайжруулсан шахмал түлшний талаарх мэдээллийг хорооны Зохион байгуулагч, хэсгийн ахлагч, аж ахуйн нэгж, байгууллага, нүүрс худалдан борлуулж буй иргэдэд мэдээлэл хийж гарын авлагаар хангав.

“Ой хээрийн түймрийг унтраах дадлага сургууль”-лалтанд оролцов.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах анги, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, Улаан загалмайн хороо, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулан 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд “Ой хээрийн түймрийг унтраах дадлага сургууль”-ийг зохион байгуулагдлаа.Тус арга хэмжээнд хорооны Засаг дарга А.Сүххишиг, ажилтан албан хаагч, хэсгийн ахлагч нар бэлэн байдлыг хангаж оролцлоо.

"Дэлхий эрүүл мэнд"-ийн өдрийг тохиолдуулан "Хариуцлагатай иргэн-хүртээмжтэй тусламж үйлчилгээ" өдөрлөг зохион байгуулагдав.

ХУД-ийн ЭМН Яармаг салбарын өмнө талбайд "Дэлхий эрүүл мэнд"-ийн өдрийг тохиолдуулан "Хариуцлагатай иргэн-хүртээмжтэй тусламж үйлчилгээ" өдөрлөг зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд ХУД-ийн ЭМН Яармаг салбар, ХУД-ийн 4,5,6,7, 8 дугаар хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүд халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, гарын авлага тарааж, ХУД-ийн 6-р хорооны "Жавхаатай хэмнэл" хийн дасгалын баг хүрэлцэн ирж хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх дасал хөдөлгөөнийг сонирхууллаа.

SMART UB апликейшнаар иргэд саналаа өгнө

SMART UB апликейшн ашиглалтад орлоо. Жил бүрийн эхний улиралд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр /ОНХСХ/ хийх ажлын саналыг иргэдээс авдаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд уг саналыг цаасаар авдаг байсан бол энэ жилээс сонгогдсон дүүргийн 42 хороонд цахим буюу ухаалаг утасны апилкейшнаар авдаг боллоо.

Гэрэлтүүлэг хорооны хэмжээнд 97,3 хувьтай асаж байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 2-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 10 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97,3 %-ийн асалттай байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүллээ.

"Дэлхийн зөн" ОУБ ОНХХ-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд өдөрлөг зохион байгуулав.

ДЗОУБ ОНХХ-тэй, хорооны иргэдийн бүлэгтэй хамтран хороодын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хамтарсан Багийн талаар нэгдсэн ойлголт өгөх, тэдэнд мэргэжлийн сэтгэл зүйчээр дамжуулан өөртөө итгэх итгэл, сэтгэлийн дэм өгөх, төрөөс баримталж бодлого, нийгмийн халамжийн үйлчилгээнүүдийг талаар, өрхийн орлого нэмэгдүүлэх боломж гарцийг нээж өгөх өдөрлөгийг хорооны иргэн танхимд зохион байгуулав. Тус өдөрлөгийг Засаг дарга А.Сүххишиг нээж, хорооны 30 иргэн хамруулан сэтгэл зүйн зөвлөгөө өгч дүүргийн Улаан загалмайн хорооноос мэргэжилтэн Б.Оюунчимэг цаасан урлал, сонингоор хийгддэг "гар урлал"-ыг талаар сонирхолтой мэдээ мэдээллийг хийж, үзэсгэлэн гаргаж сонирхууллаа.

Инээмсэглэл

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв. Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ. Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв. Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ. Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв. Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ. ЭНЭ БҮХЭН ГАНЦХАН ИНЭЭМСЭГЛЭЛИЙН АЧ ТУС БАЙСАН ЮМ.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97,3%-тай асаж байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 3-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 10 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97,3 %-ийн асалттай байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүллээ.

Хог ачих хуваарь

Иргэд та бүхэн хог ачих хуваарьт өдрөөр хогоо гаргаж, гэрээ эзэнтэй байлгана уу.

АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛ

Тэврэлт бол хүн төрөлхтөний хамгийн гайхамшигтай, хүчтэй шинж чанаруудын нэг юм. Үргэлж бидний гарт байдаг, хэзээд хэрэглэх боломжтой, дуусашгүй, авсан хүнээ аз жаргалаар бялхуулдаг энэ хүчээ бид ашиглахгүй байх нь элбэг. Тэврэлдсэнээр тархинаас окситоцин гэх даавар ялгардаг ба энэ нь сэтгэл санааг тайвшруулах, зан аашийг аядуу зөөлөн болгох, энэрэх хайрлах сэтгэл төрүүлэх шидтэй. Тэврэлт нь хосуудын болон гэр бүлийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Жирэмсэн болон хөхүүл үед эхнэрээ байнга тэвэрснээр жирэмсэн үеийн сэтгэл санааны хямрал багасах, төрөлтийн хүндрэл үүсэхээс сэргийлэх, хүүхэд тайван, эрүүл саруул бойжих, сүүний гарцыг нэмэгдүүлэх гэх зэрэг маш олон тустай. Мөн ээж, аавдаа үргэлж тэврүүлдэг хүүхдийн тархины хөгжил сайн байхаас гадна “Би бол хайрлагдсан хүүхэд” гэдгээ мэдэрч, хүмүүжилд эерэгээр нөлөөлдөг. Үүнээс гадна тэврэлт нь дархлааны системийг идэвхжүүлж, зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлалыг бууруулан өвдсөн тохиолдолд эдгэрэлтийг хурдасгах тустай. ХАЛУУН ДУЛААН ТЭВРЭЛТИЙГ ХАЙРТАЙ ХҮМҮҮСДЭЭ БЭЛЭГЛЭЭРЭЙ.

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫГ БУУЛГАН ШИНЭЭР БАРИХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/785, 2019 оны А/87 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын барилгажилтын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97,6 хувийн асалттай байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 2-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 9 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97,6 %-ийн асалттай байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэст хүргүүллээ.

“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтарсан тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой уг арга хэмжээний эхний үе шатыг 2018 оны хоёрдугаар сараас эхлэн өрнүүлж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 11 аж ахуйн нэгж хамруулсан юм. “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” хоёрдугаар шатны арга хэмжээ 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн бөгөөд хүнс, хоолныхоо давсны агууламжийг бууруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна. Арга хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр гурваас доошгүй жил тогтмол үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага хамрагдах боломжтой бөгөөд аж ахуйн нэгжүүд 2019 оны 2 дугаар сарын 15-ны 17:00 цаг хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт оролцох хүсэлтээ илэрхийлж, бүртгүүлнэ үү. “Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд хамрагдсанаар аж ахуйн нэгжүүд одоо үйлдвэрлэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг лабораторийн нөхцөлд тодорхойлуулж, давсны агууламжийг бууруулах төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл авч, шинэ жор, технологид суралцах юм. Үүний үндсэн дээр 2019 оны 10, 11 дүгээр сард арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс 13 шалгуур үзүүлэлтийн дагуу 7 номинациар шилдгүүдийг шалгаруулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилна. Үүнд, “Давс багатай талх, гурилан бүтээгдэхүүн”, “Давс багатай махан бүтээгдэхүүн”, “Давс багатай нөөшилсөн ногоо”, “Давс багатай хоол”, “Давс орлуулагч, хүнсний шинэ жор технологи”, “Давс багатай хоол үйлдвэрлэгч”, “Давсны зохистой хэрэглээг дэмжигч байгууллага”-ыг тус тус шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Тиймээс хүнс, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллагууд уг арга хэмжээнд хамрагдаж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулан, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг өсгөж, нэр хүндээ эрхэмлэхийг уриалж байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ

“Оюутан цэрэг” хөтөлбөр нь манай улсад хэрэгжиж эхлээд зургаан жил болж байна. Өнөөдрийн байдлаар 300 гаруй оюутан хамрагдаад байна. Хөтөлбөрийн зорилго нь оюутан залуус их, дээд сургуульд суралцангаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж цэргийн эрдэм эзэмшихэд оршиж байгаа ажээ. Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад уг хөтөлбөрийн зорилго оршино.

Менингококкийн халдвар авсан хүүхдийн амь нас нэг, хоёр минутаар хэмжигддэг

Дэлхий даяар жилд дунджаар 500-1.2 сая хүн менингококкт халдвараар өвчилж, 50-135 мянган хүн нас бардаг тухай ДЭМБ-ын тайланд дурджээ. Харин манай улсын тухайд энэ өвчин 1950 оноос хойш бүртгэгдэж, менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт гарсан байдаг. Тодруулбал, сүүлийн таван жилд менингококкт халдварын өвчлөл Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэлд (0-5 хүртэлх насны хүүхэд) бүртгэгдэв. Уг өвчлөл гурав, дөрөвдүгээр cap болон ес, арваннэгдүгээр сард зонхилон тохиолдож, гол төлөв A, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгддэг гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлж байна. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм. Нийслэлд энэ оны эхний хоёр сарын байдлаар, менингококкт халдвараар 1-4 насны хоёр тохиолдол бүртгэгдээд буй. Өвчлөлийн тохиолдлуудад шуурхай арга хэмжээ авч, голомтын хариу арга хэмжээг 24 цагийн дотор зохион байгуулж ажилласны дүнд намжжээ. Тиймээс уг өвчний улирал эхэлж байгаатай холбогдуулан дэгдэлт болохоос урьдчилан сэргийлж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-тэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлж ажиллах талаар сургалт ч зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн түргэн тусламжийн төв, есөн дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн дөрвөн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, өрхийн менежер, хүүхдийн ерөнхий зохицуулагч, хүүхэд, өсвөр үе, нярайн эмч, хүлээн авах, яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн эмч, халдвар судлаач, өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч гээд нийт 1,020 хүн оролцсон юм. Д.НАРАНГЭРЭЛ: МЕНИНГОКОККИЙН ХАЛДВАР ХҮНДЭРВЭЛ АМЬ НАСАНД ХҮРЭХ АЮУЛТАЙ Cap шинийн баярын өдрүүдэд дэгдсэн цахилгаан менингитийн хоёр тохиолдлын талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад, -Менингококкийн халдварт өвчнийг манайхан цахилгаан менингит гэж нэрлэдэг. Яагаад гэвэл гэнэт эхэлдэг. Өөрөөр хэлбэл, цахилгаан цохих мэт өвчин хурдтай хүндэрдэг. Харамсалтай нь энэхүү өвчин cap шинийн амралтын үеэр хоёр тохиолдол бүртгэгдлээ. Нэг нь Увс аймгийн төвд, мөн нийслэлийн Баянзүрх дүүрэгт. Өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд эцэг эхчүүд болон эмнэлгийн байгууллага шуурхай арга хэмжээ авсны үр дүнд дээрх хоёр хүүхдийн биеийн байдал харьцангуй сайжирлаа. Энэ өвчний гол өвөрмөц шинж тэмдэг бол нэгдүгээрт, хүүхэд зүгээр байж байгаад гэнэт өндөр халуурдаг. Томуу, томуу төст өвчин, салхин цэцэг туссан үед хүүхэд нэг, хоёр хоногийн өмнө юм уу эсвэл хэдэн цагийн өмнөөс бие нь суларч, нус гоожих зэрэг өвчний шинжтэмдэгилэрч эхэлдэг байтал менингококк эсэргээрээ. Зүв зүгээр хоолоо идэж байсан эсвэл тоглож суусан хүүхэд гэнэт л өндөр халуурдаг. Харамсалтай нь энэ шинж тэмдгийг эцэг эхчүүд тоохгүй байх нь бий. “Сая дөнгөж зүгээр тоглож байсан юм чинь яав л гэж” хэмээн боддог. Гэтэл тийм биш. Өвчин маш хурдан явцтай. Маш өндөр халуураад, их бөөлждөг. Мөн дагзны хөшинг гарч ирнэ. Маш их айж, цочиж уйлна. Хөх хөхдөг хүүхэд хөхөө хөхөж чадахгүй болно. Үүнтэй зэрэгцээд 1-2 цагийн дотор зөв биш тууралт үе мөчнөөс эхэлж гардаг. Энэ цаашлаад маш богино хугацаанд цусархаг болж, үхэждэгээрээ аюултай. Мэдээж энэ бүх шинж тэмдгийг хурдан таньж мэдээд эрүүл мэндийн байгууллагад хандаж, тусламж үйлчилгээ авч чадвал 100 хувь эдгэрдэг өвчин юм. Хэрэв чадахгүй бол хүүхдийн биеийн байдал хүндрэх, цаашлаад амь насанд нь хүрэх аюултай. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол үндсэн арга нь ерөөсөө л насан хүрэгчдийн эрүүл мэндийн сахилга бат. Өвчнийг эцэг эхчүүд л тараадаг бөгөөд өвчний нян хамар, залгиурт байдаг. Тэр дундаа залгиурт. Тийм учраас хоолой нь өвддөг, архаг ангинатай хүмүүс даруй эмчлүүлэх хэрэгтэй. Мөн өвчлөл гарч байгаа энэ үед арав, арав хоногоор ээлжлээд хоолойгоо царван, сода, лимон, давсны уусмалаар зайлж байх хэрэгтэй. Энэ бүхэн байхгүй үед буцалсан цэвэр усаар ч хамаагүй хоолойгоо зайлж болно. Харин хоолойгоо зайлж мэдэхгүй бага насны хүүхдэд өглөө, оройдоо зөгийн бал долоолгож байгаарай. Яагаад гэвэл халдвар

Эцэг эхчүүдийн анхааралд

Томуугийн вирусийн халдварын тархалт Нийслэлийн нутаг дэвсгэрт нэмэгдэж, цаашид нөхцөл байдал хүндрэх, тархах магадлал өндөр байгаа тул 0-10 насны хүүхдүүдийг олон нийтийн газруудаар дагуулж явахгүй байх, хүүхдүүдийн бүх төрлийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоож байгаа юм байна. Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүдээ амин дэмтэй хоол ундаар хооллож, дулаан хувцаслаж байхыг онцгой анхааруулж байна.

Хариуцлагатай эргүүл жижүүрийг чанартай зохион байгуулав.

Дүүргийн Засаг даргын 2019 оны А/38 дугаар захирамжийг үндэслэн сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хорооны хариуцлагатай жижүүрийн хуваарийг Хорооны Засаг даргын 2019 оны А/02 дугаар захирамжаар баталж, баяраар ажиллах жижүүрийн бүрэлдэхүүнд дүүрэг, хорооны Засаг даргын захирамжийг танилцуулан, үүрэг чиглэл өгч ажиллалаа. Хорооны хариуцлагатай жижүүрүүдийг хорооны нэг цэгийн үйлчилгээний байранд байршуулан, батлагдсан цагийн хуваарийн дагуу ажиллууллав. Хорооны хариуцлагатай жижүүрүүд дүүргийн Засаг даргын захирамжаар батлагдсан хариуцлагатай жижүүрүүд, Нийтлэг үйлчилгээний алба /ОНӨААТҮГ/-аас ирүүлсэн утасны дугааруудад 3 цаг тутам дүүргийн хариуцлагатай жижүүрүүдэд мэдээлэл өгч ажиллалаа. Хорооноос Засаг даргын захирамжаар томилогдсон хариуцлагатай жижүүрүүд албан үүргээ сайн гүйцэтгэж, сар шинийн баярын өдрүүдэд хорооны хэмжээнд гарсан зөрчилгүй тайван байлаа. Хороонд ажилласан хариуцлагатай жижүүрүүд жижүүр хийсэн тухай илтгэх хуудсаар дараагийн жижүүрт албан ёсоор хүлээлгэн өгч, хүлээлцсэн тухай илтгэх хуудсыг хорооны зохион байгуулагчид тухай бүр нь таилцуулж ажилласан. Хорооны нэг цэгийн үйлчилгээний байранд ажилласан хариуцлагатай жижүүрүүдийн үүрэг гүйцэтгэх хугацаанд болон баяр, амралтын өдрүүдэд хорооны хэмжээнд онц ноцтой хэрэг зөрчилгүй тайван байсныг хорооны Засаг дарга А.Сүххишигт танилцуулсан болно.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сар шинийн баярыг угтан энэ долоо хоногийн Бямба гаригт Нийслэлийн хэмжээнд #Бүх_нийтийн_их_цэвэрлэгээ зохион байгуулна. Энэ өдөр иргэд, аж ахуй нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж, байгууллагынхаа цонх, хаалга, фасад, хаяг, хаягийн байгууламж, хайс хашлаганы тортгийг угааж, өнгө үзэмжээ сэргээн, байгууллага хамт олноороо идэвхтэй оролцохыг уриалж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор "Шонхор" шувуу ХУД- ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт аялахаар ирлээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачилгаар “Гэмт хэргээс урьдчилансэргийлцгээе” уриатай аян Хан-Уулдүүрэгтхэрэгжижбайгаа бөгөөд Тус аяны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгж байгууллагуудаар “Шонхор” аялж байгаа билээ. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аяны” хүрээнд “Шонхор” шувуу нь дүүргийн 5 дугаар хорооноос 6 дугаар хороонд албан ёсоор шилжин ирлээ. Хуваарийн дагуу тус хорооны нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгж байгууллагуудаар 3 сарын 01-ны өдөр хүртэл “Шонхор” шувуу дамжин явна.

2019 оны цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 4-21-нийг дуустал явагдана

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1107 дугаар захирамжийн дагуу 2019 оны нэгдүгээр сарын 4-21-ний өдрүүдэд цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах гэж байна. Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна. Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл бэлтгэл офицер, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд 50 нас хүртэл хамрагдах аж. Цэргийн албанй тухай хуульд: Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна. Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ. Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ хэмээн заасан байдаг. Цэргийн бүртгэлд тус хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг. Тиймээс цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээдэг байна.

Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Маргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа. 24-нөөс 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 24-нд буюу маргааш нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 26-27-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 24-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр , 25-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 24-нөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 81,4% хувьтай асаж байна

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 3-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 17 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 81,4%-ийн асалттай байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж "Нобель нет уорк" ХХК-д тайлан мэдээг хүргүүллээ.

“НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД, ГЭР БҮЛД ЭЭЛТЭЙ ХОРОО”-ООР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРОО ТОДОРЛОО

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас есөн дүүргийн ГБХЗХХ-тэй хамтран тогтмол, үр дүнтэй хамтран ажиллаж, гэр бүлд чиглэсэн бүтээлч, ажил үйлчилгээ, орчныг бүрдүүлэн иргэд олон нийтийн талархлыг хүртэж чадсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг үнэлж урамшуулан, тэдэнд улам ихийг хийж бүтээх урам зориг, эрч хүч өгөх, хүндэтгэл үзүүлэх зорилготой “Нийслэлийн хүүхэд гэр бүлд ээлтэй байгууллага” шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 21-нд ихэнх нутгаар, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна. Иймд: Малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Тиймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

"Харилцаа хандлана үйлдэл"-ийн эерэг болгоё өөрчлөлтийг хамтдаа хийцгээе

Бид энгэртээ цагаан тууз зүүснээр: "Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй" гэж амлалт өгч хөдөлгөөнд нэгдэж байна. ✌

Цаг агаарын урьдчилсан мэдээ

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 хэм, бусад хэсгээр 27-29 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.

Иргэдийн анхааралд

Иргэд та бүхэн хуваарийн дагуу архуйн хогоо ачуулж байна уу. Шаардлагатай үед хариуцсан жолооч нарынхаа утсаар холбогдоно уу.

“ОЮУНЫ ӨМЧИЙГ ПАТЕНТЖУУЛАХ, МАРКЕТИНГ МЕНЕЖМЕНТ, ФЭЙСБҮҮК ХАНДАЛТЫГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид болон шинээр бизнес эрхлэх сонирхолтой иргэдийг дэмжих зорилгоор “Оюуны өмчийг патентжуулах, Маркетинг менежмент, фэйсбүүк хандалтыг хэрхэн нэмэгдүүлэх” сэдэвт сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Ч.Сарантуяа: Хүйтний эрч улам чангарна

Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан болон шороон шуурга шуурсан. Тиймээс энэ сард болон энэ өвөл цаг агаарын нөхцөл байдал ямар байх талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Ерөнхий технологич Ч.Сарантуяагаас тодрууллаа. -Ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ. Сүүлийн хоёр өдөр хүйтний эрч эрс чангарлаа? -Намрын сүүлийн саруудад харьцангуй дулаан байсан. Арав болон арваннэгдүгээр сард бүх нутгаар харьцангуй дулаахан хур тунадас бага орлоо. Арваннэгдүгээр сарын сүүлийн 10 хоногт зарим газраараа огцом дулаарч баруун аймгууд болон төвийн бүсийн нутгаар өдөртөө 7-12 градус хүрч дулаахан байсан. Арванхоёрдугаар сар гараад 1, 2-нд нутгийн баруун болон төвийн бүсийн зарим нутгаар цас орлоо. Гэхдээ энэ цас тийм ч их биш байлаа. Ховд, Говь-Алтай аймгийн Алтай сум болон Булганы ганц хоёр сумд тухайлбал, Дашинчилэн, Энхтолгойд 5-9 миллиметр, бүс нутгаараа 0,1-3 миллиметр цас орсон. Арваннэгдүгээр сарын сүүл гэхэд цас маш бага орж нутгийн 30 хувь орчим л цастай байлаа. Увсын хойд тал Малчин, Завханы хойд тал, Хөвсгөлийн Хатгал талруугаа Улаан-Уул орчимд 10-15 сантиметрт хүрсэн. Энэ нь зам тээврийн салбарынханд нэлээн хүндрэлтэй туслаа. Энэ сарын нэгэн болон 2-ныг харьцуулахад хоног хоорондын температурын зөрүү 10-22 градус байна. Өнөөдөр болон маргааш говийн бүс нутаг, зарим газраар бага зэргийн зөөлөн цас орно. Ихэнх нутгаар 7-12, Говийн бүс нутгуудаар 12-14 метр секунд хүрч явган шуурга шуурах төлөвтэй байна. -Цаашид цаг агаар ямар байх талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ нөхцөл байдал хэзээг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна? -Энэ сарын 5-наас эхлээд хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Энэ чангаралт энэ сарын найман хүртэл үргэлжилнэ. 4, 5-нд Говийн бүс нутгийн зарим газраар бага зэргийн зөөлөн цас орно. Харин энэ сарын 10-наас эхлээд сарын дунд хүртэл хүйтний эрч сулрах төлөвтэй байна. -Өнгөрсөн баасан гарагт цаг агаарын нөхцөл байдал хүндрэх талаар танайхаас мэдээлэл хийж байсан. Харин санасныг бодвол дажгүй өнгөрөх шиг боллоо. Тухайн аймгуудын нөхцөл байдал одоо ямар байна? -Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлээд цаг агаарын онц хүйтрэлт болох талаар манайхаас мэдээлж, сэрэмжлүүлэг мэдээллийг тараасан. Өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 1-нд шилжих шөнөөс эхлээд баруун аймгуудын нутгаар, энэ сарын 1-2-нд шилжих шөнө Төвийн бүс нутаг, 2-нд Зүүн бүсийн нутгуудаар хүйтэрч эхэлсэн. Зарим аймгуудаар 24-28 метр секунд хүрсэн. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурлаа. Ялангуяа төвийн бүсийн Булган, Сэлэнгийн нийт нутгаар шуурч, цаг агаар нэлээн муудсан. Одоо бол нөхцөл байдал харьцангуй тайван байгаа. - “Энэ өвөл их хүйтэн жил болно” хэмээн хүмүүс ярьж байна. Энэ мэдээлэл танай газраас гаргасан албан ёсны мэдээлэл мөн үү? -Ер нь жил болгон л ийм яриа гардаг шүү дээ. Манай байгууллагаас гаргасан төлөвөөр 12, 1, 2 дугаар сарын мэдээлэл л гарсан байна. Арванхоёрдугаар сар ерөнхийдөө бол Монголын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дундаж орчим гэхдээ зарим газраар хүйтэн байна. Ялангуяа цас тогтож байгаа баруун аймгуудын нутаг, нутгийнхаа баруун хэсэг болон хойд, өмнө хэсгээрээ, төвийн бүсийн хойд хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгүүдээр дунджаасаа хүйтэн байх төлөвтэй байна. Тунадасны хувьд баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын хойд болон зүүн хэсгээр дунджаасаа ахиу , нийт нутгаараа дунджийнхаа түвшинд байна. Нэгдүгээр сарын хувьд Баян-Өлгий, Увсын нутаг, Архангай аймгийн өмнөд хэсэг, Дундговь, Төв аймгийн урд тал, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатар, Дорнодынхоо нутгаар уур амьсгалын дунджаасаа ахиу цас орох төлөвтэй байгаа бол алтайн өвөр нутаг болон Хөвсгөл, Булганы орчмоор дунджаасаа бага хэмжээний цас орох төлөвтэй байна. Температурын хувьд хойд болон зүүн хэсгээр хүйтэн, өмнөд болон говийн бүсийн нутгаар харьцангуй дулаан байх шинжтэй байна. -Ер нь бол энэ жил баруун аймгуудын нутгаар нилээн хүйтрэх шинжтэй гэж ойлгож болох уу? -Ерөнхийдөө цас харьцангуй бага байна. Цаашдаа орох цасны хэмжээнээс л хамаарна. Энэ сарын эхний

Америкийн визний тухай

Сургалтын төлбөр – 300-1500$ Сургуулийн материал шалгах төлбөр , шуудангийн зардал – 200$ Байр – 300-800$ Элчин сайдын яамны хураамж - 160$ Засгийн газрын хураамж - 200$ Цагийн ажил сард – 1500-3000$ Сургалтын виз бүрдүүлэх материал Сургуулийн урилга * Цаг товолсон хуудас * DS-160 маягт * Визний хураамж / $160 / төлсөн баримт * SEVIS хураамж / $200 / төлсөн баримт * Гадаад паспорт * Иргэний үнэмлэх * Адестат, Бакалаврын диплом * Цээж зураг - 5*5 -2% * Төрсний гэрчилгээ * Лавлагаанууд - 1% /төрөл садан, гэрлэсэн эсэх/ * Ажил цалингийн тодорхойлолт, компаний бичиг баримтууд- 1% * Америкт байх хугацааныхаа зардлыг төлөх санхүүгийн баталгаа * Бусад . . . Аялал бүрдүүлэх материал * Гадаад паспорт * Цахим үнэмлэх * Төрсний гэрчилгээ * Гэрэлсэн эсэх лавлагаа * Ажлын газрын тодорхойлолт * Банкны баталгаа * Цээж зураг 1 % * Бусад ... Бид танд түргэн шуурхай хямд зардлаар танд үйлчилнэ Та зөвхөн бидэнд ханд бид дээрх бүх асуудлыг шийдэх болно. Та манайд хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ Зеланд , Канад , Ирланд , Япон , Солонгос , Хятад , Энэтхэг , Сингапур , Европын холбооны улсуудад Сурч , Аялж , Ажиллаж , Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой. Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй Дэлхийгээр тойрон аялцгаая Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30 Утас : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993 Факс: 976-7011-6105 E-mail : info@eduhelp.mn Вэб: www.eduhelp.mn Facebook : eduhelp.agency Skype: eduhelp.agency Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай. Танд баярлалаа. https://www.facebook.com/EduHelp.Agency/videos/1739470652805593/

Мал тооллогыг энэ долоо хоногт эхлүүлнэ

Манай улсын мал сүрэг өнгөрсөн онд түүхэнд байгаагүй их хэмжээгээр өсч 66.2 саяд хүрсэн. Тэгвэл энэ онд мал сүргийн тоо хэдэд хүрснийг албан ёсоор баталгаажуулах 2018 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худаг тэжээлийн тооллого энэ сарын 7-оос 17-нд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан мал, тэжээвэр амьтантай иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тооллогын үеэр малаа ойр бэлчээж, мал тэжээвэр амьтдыг нүдээр үзэж, биечлэн тоолох нөхцөлийг бүрдүүлэхийг анхааруулж байна. Мөн тавиул малтай иргэд малчинтайгаа холбогдож регистрийн дугаараа малчиндаа тэмдэглүүлж тооллогод хамрагдах ажээ.

“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдаан болно

Нийслэлийн нийт хүн амын тоо 2017 оны байдлаар 1,417,396 байсан бөгөөд үүнээс 15-34 насны 477,249 иргэд байгаа нь нийслэл хотод оршин суугаа хүн амын 33,6 хувийг эзэлж байна. Иймээс хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудын идэвх, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих, бүтээлч хандлагад уриалах, сэдэлжүүлэх, нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон “Стартап Терминал” ХХК, “Үндэсний стартап фанд” ХХК хамтран зохион байгуулж байна. Тус уралдаан гурван үе шаттай зохион байгуулагдах бөгөөд оюутан сурагчид, стартап багууд, уралдаанд оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Гагцхүү багийн гишүүд тэмцээн эхлэхээс дуусах хүртэл тэмцээний талбар дээр байх шаардлагатай юм. “Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдаан нь олон улсын зарчмаар хоёр хоног буюу 48 цаг зохион байгуулагдах бөгөөд 2 дахь өдөр нь шаардлага хангасан багууд төслийн илтгэлээ танилцуулан шүүгчид цаашид хэрэгжих боломжтой төслийг шалгаруулан ялагчийг тодруулах болно. Баг тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тулгамдаж буй асуудалд шийдэл боловсруулан бизнес төлөвлөгөө гаргаж, төслөө танилцуулах ба тавигдах шаардлагын дагуу төслөө бэлэн болгоно. Eрөнхий сэдэв: “УХААЛАГ УЛААНБААТАР” /SMART UB/ 1 үе шат: 2018/11/27 – 2018/12/06 Ø Смарт Сити төслийн материалыг info@nsfund.mn имэйл хаяг болон http://www.hackathon.nsfund.mn хаягаар хүлээн авна. 2 үе шат: 2018/12/07 Ø Материалаа ирүүлсэн нийт багуудаас 10 багийг шалгаруулан төслийн танилцуулгыг хийлгэж, 5 багийг дараагийн шатанд шалгаруулж, олон нийтэд мэдэгдэнэ. 3 үе шат: 2018/12/08 – 2018/12/09 Ø Шалгарсан 5 баг Хакатоны хөтөлбөрийн дагуу ажиллана. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Тус уралдаан нь Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй, ирээдүйд тулгамдаж болзошгүй асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын ур ухаан, авьяас чадвараа уралдуулан бүтээсэн шилдэг шийдэл, төслүүдийг шалгаруулах ба залуучуудад боломж нээж өгч байгаа юм. Мөн төслүүдийг цаашид ажил хэрэг болгон хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад дэмжлэг үзүүлэх болно. Хамгийн чухал нь “Ухаалаг Улаанбаатар” хотыг хөгжүүлэхэд залуучуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Нэгдүгээр байр 3 сая, Хоёрдугаар байр 2 сая, Гуравдугаар байр 1 сая төгрөгийн шагналтай бөгөөд “Стартап терминал” ХХК-аас 21 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний өртөгтэй дундын оффис, орчин нөхцөлөөр хангана. Мөн шилдгээр шалгарсан багийн төслийг зах зээлийн шаардлага хангаж байгаа тохиолдолд “Үндэсний Стартап фанд” ХХК 50 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох юм. "Хакатон" гэж юу вэ? Хакатон нь тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүсээр үр дүнтэй багийг бүрдүүлэн, богино хугацаанд шинэ санааг хөгжүүлж, асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх нэг төрлийн уралдаант үйл ажиллагаа юм гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 7700-1981, 9712-5557 дугаарын утас, info@nsfund.mn хаягаар авч болно. Хэвлэлийн бага хурлын мэдээг энэхүү линкээс авна уу. https://www.facebook.com/www.unuudur.mn/ “ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО ХОТЫН ХӨГЖИЛД - ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ” шалгаруулах 2 өдрийн хакатон уралдаанд тавигдах шаардлага

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийн анхны үйлдвэр ашиглалтад оржээ

Налайх дүүрэгт баригдаж буй Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн анхны үйлдвэр ашиглалтад орж өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эхний ээлжийн ажилчдаа хүлээн авчээ. Тус паркийн эхний үйлдвэр нээлттэй ажлын байр зарлаж Налайх дүүргийн 14 иргэнийг туслах ажилтнаар ажилд авсан байна. Ингэснээр Налайх дүүргийн иргэд илүү аюулгүй орчинд тогтмол цалинтай ажиллаж амьдрах бүрэн боломж бүрдэж байна хэмээн үйлдвэрийн удирдлагууд онцолжээ. 2019 онд Налайх дүүргийн Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк нийт 300 ажлын байр бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар тус парк Налайх дүүргийн 50 орчим иргэнийг ажлын байраар хангаад байгаа аж. Түүнчлэн ажлын байрны 10 сул орон тоо байгаа бөгөөд бүртгэл явагдаж байгаа гэнэ. Налайх дүүрэгт баригдах Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ-ийг 2014 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд 2015 онд улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж, 2 км сайжруулсан шороон зам тавьж, 2 гүний худаг гаргасан байна. Харин 2016-2017 онд тус паркийн дэд бүтцийн 8 төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийсэн бол энэ онд нийслэлийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө ороуулалтаар үерийн байгууламжуудыг барьж байгуулжээ.

Дархлаажуулалтын талаарх буруу ойлголтууд

. Хүмүүс эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг сайн сахидаг байхад өвчнүүд алга болно, вакцин хийлгэх шаардлагагүй. БУРУУ Дархлаажуулалтанд хамрагдахаа боливол дархлаажуулалт бүхий халдварт өвчнүүд дахин дэгдэнэ. Эрүүл ахуйн дүрмийг баримтлах, гараа тогтмол угаах, цэвэр усхэрэглэх зэрэг нь олон төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг боловч бидий ариун цэврээ хир сахихаас үл хамааран халдварт саа (полиомиелит), улаанбурхан зэрэг өвчнүүд дахин дэгдэх болно. 2. Вакцинууд бидний мэдэхгүй олон төрлийн хортой бөгөөд урт хугацааны гаж нөлөөтэй байдаг. Бүр үхэлд ч хүргэж болзошгүй. БУРУУ Вакцинууд аюулгүй. Ихэнх тохиолдолд вакцин хийлгэсний дараа хэсэг газарт хөндүүрлэх эсвэл халуурах гэх мэт бага зэргийн зовиур хэсэг хугацаанд мэдрэгддэг. Ноцтой гаж нөлөө илрэх явдал нь маш цөөн тохиолддог ба тохиолдол бүрийг бүртгэж, шалгаж судалдаг. Вакцины уршгаар гэхээсээ илүү вакцинжуулалт бүхий халдварт өвчнөөр өвчилж ноцтой үр дагавар гарах эрсдэл өндөр байдаг. Жишээ нь: халдварт саа өвчин саажилт үүсгэдэг, улаанбурхан өвчин энцефалит үүсгэдэг, мөн зарим вакцинжуулалт бүхий халдварт өвчнүүд үхэлд ч хүргэж болзошгүй. 3. Сахуу-татран-хөхүүл ханиадын эсрэг болон халдварт сааагийн эсрэг вакцинууд нярайн гэнэтийн үхэлд хүргэдэг. БУРУУ Вакцин болон нярайн гэнэтийн үхлийн хам шинжийн (SIDS – Sudden infant death syndrome)хооронд учир шалтгааны ямар ч холбоо байхгүй, харин эдгээр вакциныг нярайн гэнэтийн үхэл тохиолдож болзошгүй тэр үед тарьдаг. Өөрөөр хэлбэл энэхүү хам шинжийн улмаас тохиолддог нас баралт нь вакцин тарьдаг үетэй давхцдаг ба вакцин хийлгээгүй байсан ч тохиолдох байсан. 4. Дархлаажуулалт бүхий зарим халдварт өвчнүүд манай улсад бараг устсан тул вакцин хийлгэх шаардлага байхгүй. БУРУУ Вакцинжуулалт хийснээр урьдчилан сэргийлж болдог зарим залдварт өвчнүүд олон оронд ховор тохиолдох болсон хэдий ч өвчин үүсгэгч бичил биетнүүд дэлхийн зарим хэсэгт амьдарсаар байна. Иймд эдгээр үүсгэгчид газарзүйн байрлалаа өөрчилж дархлаажуулалтанд хамрагдаагүй хүн болгонд халдварлах боломжтой юм. Жишээ нь: 2005 оноос хойш Баруун Европын Австри, Бельги, Дани, Франц, Герман, Итали, Испани, Швейцар болон Их Британи улсуудад дархлаажуулалтанд хамрагдаагүй хүн амын дунд улаанбурхны дэгдэлтүүд гарч байсан. Ийм учраас вакцин хийлгэх гол хоёр шалтгаан бол өөрийгөө хамгаалах, эргэн тойрны хүмүүсээ хамгаалах юм. 5. Дархлаажуулалт бүхий бага насандаа өвддөг өвчнүүд бол хүн бүрт тохиолддог зүйл. БУРУУ Вакцин хийлгэснээр урьдчилан сэргийлэх боломжтой өвчнүүд хүн бүрт тохиолддог байх ёсгүй. Улаанбурхан, гахайн хавдар, улаанууд зэрэг халдварт өвчнүүдийн үр дагавар хүүхэд, нас хүрэгчдэд аль алинд маш аюултай ба уушгины хатгаа, энцефалит, хараагүй болох, чихний үрэвсэл бүр нас баралтанд ч хүргэж болзошгүй. Энэ бүх өвчин эмгэгээс вакцины тусламжтайгаар урьдчилан сэргийлэх боломжтой. Вакцин хийлгээгүй хүүхдүүд халдварт өвчин өртөмхий байдаг. 6. Хүүхдэд нэгээс илүү вакциныг нэг дор хийхэд хортой гаж нөлөө илрэх эрсдэлийг нэмэгдүүлж дархлааны системд хэт их ачаалал болдог. БУРУУ Нэг дор олон вакцин хийх нь хүүхдийн дархлааны системд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Хүүхдийн дархлааны систем өдөр бүр хэдэн зуун гадны биеттэй тэмцэж ажиллаж байдаг. Хоол идэхэд хүртэл хүний биед гадны антигенүүд нэвтэрдэг ба хүний ам, хамарын хөндийд олон төрлийн бактери амьдардаг. Хүүхэд ханиад, ангина тусах үед вакцин тариулахаас илүү их гадны антигены өртөлтөнд ордог. Гуравт, тавт вакцин нь олон өвчнөөс нэгэн зэрэг сэргийлдэг вакцин ба ингэснээр эмнэлэгт очих давтамж багасч цаг болон мөнгө хэмнэгдэх ба товлолт вакциныг цаг тухайд нь хийлгэх магадлалыг нэмэгдүүлж, хүүхдийг олон удаагийн хатгалтааас чөлөөлж байгаа юм. 7. Томуу бол энгийн нэгэн өвчин, томуугийн вакцин үр дүн багатай. БУРУУ Томуу бол энгийн нэгэн өвчнөөс илүү аюултай ба дэлхий дээр жил бүр 300-500 мянган хүн томуугийн улмаас нас бардаг гэсэн судалгаа гарчээ. Жирэмсэн эмэгтэйчүүд, б

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, бүх нутгаар хүйтний эрч чангарч хүйтэн жавартай байна. 2018 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон говийн аймгуудын зарим газраар ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Балж, Улз голын хөндийгөөр 21-26 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 18-20 хэм хүйтэн байна. 2018 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 4-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас, 6-нд зарим газраар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд зарим газраар, 5, 6-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна.

ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ онд нийслэлийн Өргөө амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амгалан амаржих газар, ХУД-ийн 1-р амбулаторийн гадна зам талбайн тохижилтын ажлыг иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгөөд байгаа. Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийж, дуусган ашиглалтад өглөө. Нээлтийн ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон ХӨСҮТ-ийн эмч ажилчид оролцов. ХӨСҮТ-ийн гадна талбайд 11728 м2 талбайг асфалтаар хучиж 194 авто машины зогсоол, 2580 м2 явган хүний зам, 125 ширхэг гадна гэрэлтүүлэг, 104 ширхэг сандал, 41 ширхэг хогийн сав, нисдэг тэрэг буух бетонон талбай, ногоон байгууламж зэрэг иж бүрэн тохижилтын ажил хийжээ.

Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг танилцууллаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит ХХ хуралдаанаар нийслэлийн 2019 оны төсвийг хэлэлцэж байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг танилцууллаа. Хуулийн этгээд: Багахангай дүүргийн “Багахангай мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ /Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/ Булган аймгийн Хялганат тосгон “Үртсэн шахмал түлшний үйлдвэр” ОНӨААТҮГ /Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/ Эд хөрөнгө: Налайх дүүргийн 4 хороо “Чандмань - Налайх” ОНӨААТҮГ-ын Ахуй үйлчилгээний төв /Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн Засаг захиргааны “Хангарьд ордон”-ы барилга /Нээлттэй дуудлага худалдаа/ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байрын барилга /Хуучнаар Бизнес хөгжлийн төвийн барилга/ /Нээлттэй дуудлага худалдаа/ Баянгол дүүргийн 7 дугаар хороо “Монгол шуудан” ТӨХК-ийн түрээсээр эзэмшиж байсан байрын 2 дугаар хэсэг /Нээлттэй дуудлага худалдаа/ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Халуун усны барилга /Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн дагуу санал болгон хувьчлах/ Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтсийн Шар хадны хэсгийн хуучин барилга /Нээлттэй дуудлага худалдаа/ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга /Нээлттэй дуудлага худалдаа/ Мөн өмнөх онуудад хувьчлагдаагүй хуулийн этгээд болон эд хөрөнгийг энэ онд хувьчлахаар тусгасан байна. Үүнд: Хуулийн этгээд: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв /Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/ Эд хөрөнгө: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын хуучин барилга /Нээлттэй дуудлага худалдаа/ Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын өргөтгөлийн барилга /Нээлттэй дуудлага худалдаа/ Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдэд Хэсэгчилсэн инженерийн хангамжийн газрын харьяа “Ану сервис” ХХК-ийн менежментийн гэрээгээр ажиллуулж буй 8 халаалтын зуух /Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах/ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжууд /Нээлттэй дуудлага худалдаа/ Менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах барилгаас бусад хуулийн этгээд болон эд хөрөнгийг хувьчилснаар нийслэлийн төсөвт 90.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ТА ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАРАА САЙЖРУУЛМААР БАЙНА УУ?

Харилцааны ур чадвар гэдэг нь бусад хүмүүсийг ойлгох, өөрсдийгөө бусдад ойлгуулахад тус болдог ур чадваруудыг хэлнэ. Хэлж ярих болон сонсохоос гадна хүний нүүрний хувирал, дууны өнгө, гарын дохио зангаа, үйл хөдлөл гэх мэт хүний мэдрэмж ба хандлагыг илэрхийлдэг далд утга агуулсан юмуу, хэлсэн үгний утгыг гүнзгийрүүлдэг дохионууд харилцааны ур чадваруудын дотор багтдаг. Харилцааны ур чадвараа сайжруулахын тулд дараах алхамуудыг өдөр тутмын харилцаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлээд үзээрэй. 1.Сул үг хэрэглэхээ болих “Аан”, “юу”, “яагаав дээ”, “ бас”, “мэдэхгүй ээ” г.м. сул үгнүүд нь таны яриаг ойлгомжгүй, өөртөө итгэлтэй бус болгодог учир хэрвээ иймэрхүү үг яриандаа хэрэглэдэг бол эртхэн энэ зуршлаа засахыг зөвлөж байна. 2. Орчиноо мэдэрч харилцах Хэнтэй, хаана ярьж байгаагаасаа шалтгаалан үг болон хүнтэй харилцах, хандах үгнүүдээ зөв сонго. Хүрээлэн буй орчиноо мэдэрч ярих зүйлээ төлөвлөж байгаарай. 3. Товч буюу тодорхой илэрхийлэх Өөрийнхөө үзэл бодлыг товч ба тодорхой илэрхийлэх нь нэг төрлийн чадвар юм. Гэхдээ бас анхааралтай байх хэрэгтэй, нэмэлт тайлбар хийх хэрэгтэй үед ойлгомжгүй сэтгэгдэл хүнд үлдээхгүйн тулд хэдхэн минут тайлбарлахад болохгүй зүйл байхгүй. 4. Бусдыг даган дуурайх бус өөрийнхөө өмнөөс харилцах Зарим хүмүүс яриагаа эелдэг болгохын тулд дэндүү их гуйсан, хүний аяыг харж ярьдаг. Энэ нь ихэнхдээ илүү өөртөө итгэлгүй , өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа мэдрэмжийг бусдад төрүүлдэг болохоор аль болох өөртөө итгэлтэй, шулуун ярьж бай. 5. Бүдүүлэг үг хэрэглэхгүй байх Үнэхээр таны хүрээллийнхэн бүдүүлэг үг хэллэг хэрэглээд байвал тэдэнд хэлэхгүй байхыг сануулаарай. Та ч бас үг хэллэгэндээ хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Бүдүүлэг үг хэллэг нь таныг маш бүдүүлэг, соёлгүйг харуулах болно. 6. Дундаж өнгөөр харилцах Бусадтай харилцахдаа хоолойны өнгөө засаад үзээрэй. Та хэт өндөр болон хэт намуухан дуугаар бус тухайн орчин нөхцөлдөө тааруулаад хоолойны өнгөө солиод үзээрэй. 7. Унших чадвараа хөгжүүлэх Уран зохиолын ном болон бусад номыг уншиж судлан өөрийн амьдралдаа хэвшил болгож шинэ мэдээ мэдээлэл, үгсээр үгийнхээ санг баяжуул. Өдөр тутамдаа шинэ мэдээ мэдээллээр өөрийгөө цэнэглэж чадвал өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгдэж харилцаандаа үгийг оновчтой сонгож хэрэглэх болно.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Ангилагдсан дахивар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” аян Хан-Уул дүүрэгт

Тус ажлын хүрээнд хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор ангилагдсан, дахин боловсруулагдах хог хаягдлыг тээвэрлэх цэгүүдийг тогтоон, хуваарийн дагуу ачиж тээвэрлэж эхлээд байна. Тухайлбал тусгай тоноглогдсон автомашинууд долоо хоног бүрийн лхагва, бямба, ням гарагуудад тогтсон газрын байршлуудаар явж, ангилагдсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх юм.

Цахим орчинг зөв болгоё

Хэн нэгийгээ гомдоохгүй урмын сайхан үгээр тэтгэж амьдаръяа хүмүүсээ. Санаа зов бол заяа зөв.

Өнөөдрөөс мөрдөгдөх Улсын бүртгэлийн тухай хуулийн иргэдэд хамгийн их хамааралтай ТАВАН заалт

УИХ-ын чуулганы 2018 оны хаврын ээлжит хуралдаанаар Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж, арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр болсон билээ. Энэхүү шинэчилсэн багц хуулийн талаар өчигдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. Тус хуулийн хамгийн гол онцлог нь улсын бүртгэлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлжээ. Улсын бүртгэлийн Ерөнхий хууль хэрэгжсэнээр: Иргэн, хуулийн этгээдэд дараах ач холбогдолтой Иргэний цахим үнэмлэхийн хэрэглээ нэмэгдэнэ Үйлчилгээний шат дамжлага багасна Иргэн, хуулийн этгээдээс гарах зардал багасна Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернэт сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрдэнэ Ингээд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн ОНЦЛОХ таван заалтыг танилцуулъя. 1. ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ БҮРТГЭХ Харьяалал харгалзахгүй 10 бүртгэл Төрсний Гэрлэсний Гэрлэлт дуусгавар болсны Гэрлэлт сэргээсний Иргэний байнга оршин суугаа хаягийн Эцэг, эх тогтоосны Нас барсны Иргэний үнэмлэхийн Биеийн давхцахгүй өгөгдлийн Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын бүртгэлийг авна. Харьяалал харгалзах 5 бүртгэл УБЕГ-т бүртгэх: Монгол Улсын харьяат болсон харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны Хүйс өөрчлөгдсөний Харьяа аймаг, дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгэх: Овог, эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний Шилжилт хөдөлгөөний Үрчилсний бүртгэлийг хийнэ. 2.ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД БАЙГАА МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭНЭЭС ШААРДДАГ БАЙДЛЫГ БОЛИУЛАХ Бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээллийг иргэнээс авахгүй. Үүнд: Төрсний бүртгэлийн лавлагаа Гэрлэсний бүртгэлийн лавлагаа Гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлагаа Гэрлэлт сэргээсний бүртгэлийн лавлагаа Эцэг эх тогтоосны бүртгэлийн лавлагаа Үрчилсний бүртгэлийн лавлагаа Овог эцэг /Эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа Нас барсны лавлагаа Гэрлэсэн эсэх лавлагаа Төрсний бүртгэлд бүртгэлгүй тухай лавлагаа Иргэний үнэмлэхийн бүртгэлийн лавлагаа Гадаад паспорт олгосон тухай лавлагаа Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа 3. ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ТООГ ЦӨӨЛӨХ Олгох гэрчилгээ: Төрсний Гэрлэсний Нас барсны Хасагдсан гэрчилгээ Овог, эцэг /эх/-ийн нэр өөрчилсний Үрчилсний Гэрлэлт цуцалсны гэрчилгээ 4.УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГАД НИЙЦҮҮЛЖ ШУУРХАЙ ЧИРЭГДЭЛГҮЙ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ Иргэн тоон гарын үсэг, биеийн давхцахгүй өгөгдөл болон бусад хэлбэрээр өөрийгөө мөн болохыг нотолсон тохиолдолд цахим бүртгэл, цахим үйлчилгээ авах боломжтой болсон. Улсын бүртгэл хөтлөх хугацааг тодорхой болгосон Иргэний үнэмлэхийн хэрэглээг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Иргэний үнэмлэхийн санах ойд иргэний байнга оршин суугаа газрын хаягийг бичнэ. 5.УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТОГТОЛЦООГ ҮЕ ШАТТАЙ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭХ Аравдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн эмнэлгүүдэд улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд регистрийн дугаар олгож, төрсний болон нас барсны бүртгэлийг тухайн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн бүртгэхээр болсон. Харин 11 дүгээр сарын 1-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Дашрамд дуулгахад, иргэн та арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн burtgel.mn сайтаар орж цахим үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг өөрт хэрэгтэй лавлагааг гэрээсээ, байгаа газраасаа авах боломж бүрджээ.

Зөрчлийн тухай хуулийн ЖОЛООЧИД хамааралтай заалтууд

Иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД ХАМТАРСАН БАГИЙН ШАЛГАЛТ ЯВАГДЛАА

Хан-Уул дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтарч баталсан төлөвлөгөөний дагуу 2018 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө “Шөнийн хяналт” тусгай арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд тус прокурорын газрын прокурорууд, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн офицер, ахлагч нараас бүрдсэн нийт 49 алба хаагчид оролцож, хариуцсан 11 хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг караоке 5, зочид буудал 3, дэлгүүр 18, амралтын газар 3, кафе 5 зэрэг нийт 34 цэгт очиж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, мэргэжил аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө.

БАРЬЦАА ХӨРӨНГИЙН УЯН ХАТАН НӨХЦӨЛТЭЙ ЗЭЭЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс харилцагч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн, үйлдвэр эрхлэгчдэд хэрэгцээтэй үйл ажиллагаа явуулахыг зорьдог. Энэ зорилтын хүрээнд “Хас банк”-ны “Оргил” салбартай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус салбарын Дэд захирал Э.Ариунтуяа, Зээлийн мэргэжилтэн Ж.Даваажаргал нартай хийсэн ажил хэргийн уулзалт манай төвд зохион байгуулагдлаа.

Маргаашнаас мөрдөх Замын хөдөлгөөний ШИНЭЧИЛСЭН дүрмүүд

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг маргаашнаас эхлэн дагаж мөрдөх юм. Энэхүү дүрэмд зам, тээврийн осол, хэрэг, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангах, түгжрэлийг багасгах зэрэг чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тэгвэл Маргаашнаас мөрдөгдөж эхлэх замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн ОНЦЛОХ заалтуудыг тоймлон хүргэе. Ачаалал ихтэй дөрвөн уулзварт хийгдсэн шар тэмдэглээтэй холбоотой зохицуулалт маргаашнаас хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнга ачаалалтай байдаг уулзваруудад “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ хийсэн. Энэ нь зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчлийг арилгах зорилготой юм байна. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, ялангуяа явган хүний хөл хөдөлгөөн ихтэй үзвэр, худалдаа, үйлчилгээний талбай зэрэг газарт цагт 20 км-ээс илүү хурдтай явахыг хоригложээ. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй ослын үед тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, осол, байгалийн гамшиг болон бусад аюул, эрсдэлд өртөж болзошгүй нь илэрхий байдалтай зогссон жолоочийн дохиогоор зогсож, тусламж үзүүлэхийг бүх жолоочид үүрэг болгожээ. Замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд чихэвч зүүх, гар утсаар ярих, тоглох, дугуйт тэшүүр, түүнтэй ижил төстэй үйлдэл хийхийг хориглосон байна. Хүүхдийг зохион байгуулалттай тээвэрлэхэд зөвхөн автобус ашиглах, суудал бүр хамгаалах бүстэй байхаар тусгажээ. "Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" гэсэн таних тэмдэг бүхий автобусны жолооч хүүхэд буулгах, суулгах үед ослын дохионы гэрэл асаах, энэ үед бусад жолооч хурдаа хасч, анхаарал болгоомжтой явах, хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож өнгөрүүлэхийг дүрэмд тусгасан байна. 10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов. Харааны бэрхшээлтэй хүн зам хөндлөн гарахдаа цагаан таяг барьсан байх, баримжаа алдах, гарцын байршил, ямар гэрлэн дохио асч байгааг мэдэхгүй үед бусдаас тусламж авах, цагаан таяг нь харанхуйд гэрэл ойлгодог гадаргуутай байх ёстой. Тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон заалтыг "Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн" гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй байхаар тусгажээ. Ийм таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд "Хөдөлгөөн хориотой", "Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой","Удаан зогсох хориотой" тэмдэг үйлчлэхгүй юм байна. "Сонсголын бэрхшээлтэй жолооч"-ийн таних тэмдгийн дүрсийг "цэнхэр дэвсгэртэй дөрвөлжин дотор цагаан өнгөөр сонсголын бэрхшээлийг илэрхийлэх олон улсын дүрсэн тэмдэглэгээ зурна" гэж өөрчилжээ. Энэ нь ийм таних тэмдэгтэй тээврийн хэрэгслийг бусад хөдөлгөөнд оролцогч таньж мэдэх давуу талтай гэж үзсэн байна. Замын тэмдэг, гэрлэн дохио болон хөдөлгөөн зохион байгуулах бусад техник хэрэгслийг эвдэж гэмтээх, халхлах, дур мэдэн байрлуулах, өөрчлөх, авч хаях, мөн замын хөдөлгөөнд саад болох, халтиргаа, шарвалт үүсгэх, тээврийн хэрэгслийн дугуйн доороос шидэгдэх, дугуйг хагалж болзошгүй элдэв зүйлсийг зам дээр хаях, асгах, орхих, замын хучилтыг бохирдуулах, эвдэхийг хориглоно. Ийм аюул, саад бий болгосон хүн түүнийг нэн даруй арилгах, хэрэв боломжгүй бол бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах талаар шаардлагатай арга хэмжээ авч, цагдаагийн алба буюу замын хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэг хүлээнэ. Жолооч нь хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй. Я

Ирэх долоо хоногт хоёр өдөр бүх нийтээрээ амарна

Засгийн газрын хуралдаанаар бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргасан байна. Тодруулбал, ирэх арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болголоо. Чингисийн мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. Харин 11 дүгээр сарын 8 пүрэв гаригт тохиож байгаа тул үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ. Харин Баасан гарагийн амралтын өдрийг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гаригт шилжүүлснээр ажиллах юм байна.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 96,6 хувийн асалттай байна

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 4-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 25 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 96,6%-ийн асалттай байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж "Нобель нет уорк" ХХК-д тайлан мэдээг хүргүүллээ.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 95 хувийн асалттай байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 2-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 19 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 95%-ийн асалттай байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж "Нобель нет уорк" ХХК-д тайлан мэдээг хүргүүллээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ...

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/41 тоот захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/101 тоот тушаал, дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/312 тоот захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо

ХУД-ИЙН 6 ДУГААР ХОРООНЫ АЛБАН ХААГЧДЫН ОВОГ НЭР, ЦАХИМ ШУУДАН, ХОЛБОО БАРИХ УТАС

ХУД-ИЙН 6 ДУГААР ХОРООНЫ АЛБАН ХААГЧДЫН ОВОГ НЭР, ЦАХИМ ШУУДАН, ХОЛБОО БАРИХ УТАС

Хорооны статистик мэдээлэл

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны статистик тоон мэдээлэл

Хорооны танилцуулга

Монгол Улсын Шинэ Үндсэн Хууль батлагдаж, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинэ зохион байгуулалтад оруулах болсонтой холбогдуулан Монгол улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 1992 оны 5 дугаар Хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Тэргүүлэгчдийн 1992 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын Ажилчин, Найрамдал, Сүхбаатар, Октябрь, Налайх, Багануур, Партизан, Гачуурт, Туул, Багахангай хороог татан буулгаж нийслэл Улаанбаатар хотод шинээр Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Туул, Багануур, Баганхангай, Жаргалант, Гачуурт дүүргүүдийг байгуулсан байна. Энэ үед Ажилчны районд ОСГ-ны 20 хороо байсныг 16 хороо болгож зохион байгуулсан бөгөөд яармагийн замын хойт талын эрчим хүчний ажилчдын байрууд, гэр хэсгийг харъяалсан 6 дугаар хороог анх байгуулагдсан түүхтэй. Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо нь яармагийн 3 дугаар буудлын гүүрний жалганаас эцсийн буудлын хооронд, урд талаараа Богд Хан-Уулын Наадамчдын гудамжны төв зам, Туул голын урд хэсгийг хамарч баруун талаараа Хан-Уул дүүүргийн 7 дугаар хороо, зүүн талаараа ХУД-ийн 5 дугаар хороотой хиллэдэг бөгөөд нийт 87,6 га газар нутаг дэвсгэртэй. Тус хороо нь дан гэр хорооллоос бүрдсэн 1864 өрхийн 6796 хүн амтай. Үүнээс эрэгтэй 3488, эмэгтэй 3572 тус тус эзэлж байна. Тус хороонд гүний худаг-1, ус түгээх-4 цэг ажиллаж хүн амын ундны усаар тасралтгүй хангаж усны нэгдсэн системд холбогдсоноор 1943 өрхийн усны хэрэгцээг хангадаг. Тус хороонд 45 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдагаас: Цагдаагийн 2 дугаар хэлтэс, ХУД-ийн ЭМД-ийн Яармаг дахь салбар, холбооны салбар, 189 дүгээр цэцэрлэг, Нийтийн халуун ус-2 , гүний худаг 1, ус түгээх цэг 4, РС-тоглоомын газар-4, ломбард-3, төрийн банк, “Гүн тэрэм” мал эмнэлэг, “МТ” ШТС-1, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг-17 байна. Нийт 1-32 гудамжтай, Ноосны нэгдлийн үйлдвэрийн байр, Төмөр бетон заводын байр, Техник туслалцаа барилга трестын байрууд байдаг.

Спортын их наадамд иргэд идэвхтэй оролцож байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит Иргэдийн спортын 7 дугаар их наадмын "Жавхаат хэмнэл" аэробикийн төрөлд дэд байр эзлэж, мөнгөн медаль, мөнгөн шагналаар шагнагдав. Тэмцээнд идэвхтэй оролцсон иргэддээ аз жаргал, сайн сайхан бүхийг хүсэн ерөөе. Та бүхэндээ баярлалаа.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 96,6 хувийн асалттай байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 1-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 14 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж "нобель нет уорк" ХХК-д тайлан мэдээг хүргүүллээ. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 96,6%-ийн асалттай байна.

Шарилжгүй Улаанбаатар-3 аянд нийслэлд тэргүүллээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Шарилжгүй Улаанбаатар-3" аяныг зохион байгуулсан бөгөөд тус аянд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд идэвхтэй хамрагдлаа. Мөн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Хан-Уул Агро ОНӨААҮГ-тай хамтран иргэдийн бүлэг, Эко бүлгийн 2 удаа авч нүхт 1-32, НҮН, ТТБТ, ТБЗ гудамжнуудын нийтийн эзэмшлийн зам талбайн шаралж, хөл газрын ургамлыг устгаж ачуулан иргэдийн эрүүл цэвэр орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

10 сарын сургалт зарлагдлаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Албан бус-Насан туршийн боловсролын төвийн 10 дугаар сарын сургалтад иргэд та бүхнийг идэвхитэй хамрагдахыг урьж байна. Манай төв нь багшлах боловсон хүчин, суралцах орчин, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Манай сургалтууд насны хязгааргүй, үнэ төлбөргүй, сертификат олгогдоно.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 96,6 хувийн асалттай байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2018 оны 09 дугаар сарын 3-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 13 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж "нобель нет уорк" ХХК-д тайлан мэдээг хүргүүллээ. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 96,5%-ийн асалттай байна.

Амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой, өөрийн гэсэн орон гэргүй 2 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэв.

Дэлхийн Зөн ОУБ ОНХХ-тай хамтран өөрийн гэсэн орон гэргүй, амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой НҮН 11-32б оршин суух Нэргүй Алимаа, Нүхт 21-359а Нармандахын Батхүү нарт 5 ханатай өвлийн иж бүрэн өргөө цагаан гэрийг хорооны ИНХ-ын дарга Ц.Эрдэнэбаатар, Засаг дарга А.Сүххишиг, Дэлхийн Зөн ОУБ-ын ажилтан Солонго, Цэрэнлхам, Нийгмийн ажилтан Ц.Энхсаруул нар гардуулан хүндэтгэл үзүүллээ

Айл өрхүүдийн хашааг засаж, будаж өнгө үзэмжийг сайжруулж байна

Хорооны ИНХ-ын дарга Ц.Эрдэнэбаатар, Засаг дарга А.Сүххишиг нарын санал санаачлагаар Нүхт 1-32 гудамжны айл өрхүүдийн хашааг иргэд, хэсгийн ахлагч нарын хамтаар засаж, будаж, хаалган дээр хээ тавьж өнгө үзэмжийг нь сайжруулж байна

Хорооны хэмжээнд гэрэлтүүлгийг засварлаж эхэллээ.

2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн "Нобель нет ворк" ХХК-тай хамтран Нүхт14,12,10,7,17,4,20,21,22,23,24, 28 гудамжнуудын эвдэрч, гэмтсэн, асахгүй байгаа 40 гэрэлтүүлгийг засав. Энэ ажилд хорооны хэсгийн ахлагч нар хяналт тавьж ажилласан. Энэ ажил 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс үргэлжлэх болно.

Оюутнуудын анхааралд

Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ 1. Нийтлэг үндэслэл 1.1. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.6-д заасны дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид болон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэн, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус сургалтын төлбөр, суралцагчийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийг (цаашид "тэтгэлэг" гэх) олгоход энэхүү журмыг дагаж мөрдөнө. 2. Үндэсний тэтгэлэг 2.1. Суралцагчид тэтгэлэг олгох дээд боловсролын сургалтын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна: 2.1.1. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар аттестатчилагдсан байх; 2.1.2. нийт төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг төгссөнөөс хойш хагас жил, жилээр гаргаж хэвшсэн байх; 2.1.3. төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх; 2.1.4. оюутны үйлчилгээ, төгсөгчидтэй ажиллах бүтэцтэй байх; 2.1.5. удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх; 2.1.6. сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх. 2.2. Дараах шаардлагыг хангасан диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно: 2.2.1. элсэлтийн журмын шаардлагыг ханган элссэн өдрийн ангийн суралцагч байх; 2.2.2. хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх; 2.2.3 Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн нь 3.0-аас доошгүй үнэлэгдсэн байх. /ЗГ-ын 2014-7-4-ний өдрийн 214, ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон/ 2.3. Дараах шаардлагыг хангасан магистр, докторын хөтөлбөрт суралцагчид үндэсний тэтгэлэг олгоно: 2.3.1. магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бакалаврын дипломын голч дүн нь 3.2-оос доошгүй байх; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 2.3.2. докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн магистрын дипломын голч дүн нь 3.5-аас доошгүй байх; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 2.3.3. хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх. 2.4. Үндэсний тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэлх сарын турш олгоно. Тэтгэлэг олгох нийт хугацаа нь тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт заасан жилээс хэтрэхгүй байна. 3. Урамшууллын тэтгэлэг 3.1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад сурлагын өндөр амжилт гарган суралцаж байгаа болон тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр өдрийн ангид амжилттай суралцаж байгаа суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно. 3.2. Тусгай шаардлага хангасан суралцагчид урамшууллын тэтгэлгийг үндэсний тэтгэлгийн хэмжээнээс хувиар тооцон нэмж олгоно. 3.3. Тухайн улирлын урамшууллын тэтгэлгийг өмнөх улирлын голч дүнг харгалзан олгоно. 3.4. Дараах тусгай шаардлагыг хангасан диплом, бакалаврын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно: 3.4.1. энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж нь 720-иос дээш оноотой шинээр элсэгчид, 3.6 болон түүнээс дээш голч дүнтэй суралцагчид 50 хувийн; /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 26-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 3.4.2. 3.8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагчид 75 хувийн; 3.4.3. боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр зохион байгуулсан улсын олимпиадад эхний гурван байрт шалгарсан, олон улсын олимпиадад шагналт байр эзэлсэн шинээр элсэгчид эхний хичээлийн жилд 100 хувийн. 3.5. Дараах тусгай шаардлагыг хангасан магистр, докторын хөтөлбөрт суралцагчид урамшууллын тэтгэлэг олгоно: 3.5.1. 3.8-аас дээш г

Үер усны аюулаас урьдчилан сэргийлнэ үү.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 9-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв, зүүн аймгуудын зарим газраар, 10, 11-нд зарим газраар, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 86,1% хувьтай асаж байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 1-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 33 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 86,1 хувийн асалттай байна.

Ангир уураг нярайн хоол болосруулах замд нь 3 эерэг сайн нөлөө үзүүлдэг.

1. Эсрэг биетүүд нь нярай хүүхдийн хоол боловсруулах замд хамгаалах бүрхүүл үүсгэснээр нян бактери нэвтрэн орохоос сэргийлнэ 2. Ангир уураг нь Өвөрмөц өсөлтийн хүчин зүйлээс тогтдог бөгөөд хоол болосруулах замын хөгжилтийг сайжруулдаг Нярай хүүхдийн хоол боловсруурах зам бүрэн хөгжөөгүй "гоожимтгой ходоод гэдэс "гэж нэрлэдэг. буюу хооллосон шим тэжээл бүрэн задралгүйгээр цусанд орох боломжтой байдаг.Ангир уураг нь энэ байдлаас хамгаалах хамгаалалтыг урьдчилж хийж хоол боловсруулах замыг гоожимтгой биш болгож хааж өгдөг. Иймээс анхны ангир уураг амлуулалт үргэлжлүүлж хөхөөр сайн хооллосоноор эхний хэдэн цагууд маш чухал үүрэгтэй цонх үе буюу ходоод гэдэсний зам хаагдах үе явагддаг байх нь. 3. Ангир уураг нь хөнгөн өтгөн хөөх үйлчилгээтэй байдаг бөгөөд энэ нь эхний зунгаг гарахад нөлөөтэй байдаг.

"Аавдаа би хайртай " гар зургийн уралдаан зарлаж байна

Удахгүй болох Аавуудын баярыг тохиолдуулан 13-17 насны хүүхдүүдийн дунд "Аавдаа би хайртай " гар зургийн уралдаан зарлаж байна. Бүтээлийг 8-р сарын 8-ны өдөр хүртэл Дүүргийн "Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс" хүлээн авна. Шагналыг 8-р сарын 10-ны өдөр 14 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд "Аавуудын баяр" арга хэмжээнд дээр гардуулна. Иргэд та бүхэн идэвхтэй оролцохыг урьж байна. Хобогдох утас:77196506

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97 хувьтай асаж байна

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 3-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 11 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж "нобель нет уорк" ХХК-д албан ёсоор мэдэгдэж тайлан мэдээг хүргүүлэн ажилладаг. "нобель нет уорк" ХХК-дбайнгын уялдаа холбоотой ажилласны үр дүнд хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97 хувийн асалттай байна.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 99 хувьтай асаж байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 4-р долоо хоногийн байдлаар 383 гэрэлтүүлгээс 4 гэрэлтүүлэг огт асахгүй байна. Гэрэлтүүлгийн мэдээ гаргаж "нобель нет уорк" ХХК-д албан ёсоор мэдэгдэж тайлан мэдээг хүргүүлэн байнгын уялдаа холбоотой ажилласны үр дүнд хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 99 хувийн асалттай байна.

"Улаанбаатар чуулга"-ын шилдэг уран бүтээлтийн тайлан тоглолтоо хийв.

Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагт 41 дүгээр сургуулийн өмнөх талбайд "Улаанбаатар чуулга"-ын шилдэг уран бүтээлийн тоглолтыг 5,6 дугаар хорооны иргэдэд толилуулаа. Бидний ажлыг үргэлж дэмжиж хамтран ажилладаг иргэд та бүхэндээ баярлалаа.

16 насанд хүрч иргэний үнэмлэх анх удаа авах бүртгэл

Иргэний бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын иргэний үнэмлэх нь тус улсын иргэн мөн болохыг батлан гэрчлэх баримт мөн. Монгол Улсын иргэний үнэмлэхийг 16 нас хүрсэн иргэнд шинээр, 25,45 нас хүрсэн иргэнд хугацааг шинээр сольж олгоно. Иргэний үнэмлэхийг ямар нэг хэлбэрээр гэмтээх, бусдад барьцаалж өгөх, бусдын үнэмлэхийг барьцаалж авах болон ашиглахыг хуулиар хориглоно. 16 нас хүрсэн иргэнд иргэний үнэмлэх шинээр олгоход бүрдүүлэх материал Төрсний гэрчилгээ Эцэг /эх/-ийн иргэний үнэмлэх Монгол улсын харъяат болсон сэргээсэн тохиолдолд тус улсын харьяат болсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг Үйчилгээний үнэ -18300 /15000 төгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн хураамжийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна./ Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандана.

Иргэний үнэмлэх шинээр болон дахин авах

Иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацаа сунган сольж олгоход бүрдүүлэх материал Хүсэлт /ИУБ-31 маягт/ Төрсний гэрчилгээ Иргэний үнэмлэх Үнэ -18300 /15000 төгрөгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн хураамжийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна./ Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа газрынхаа сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 99 хувьтай асаж байна.

8-р хэсгийн нүхтийн 32-р гудамжны 634б тоотын харалдаа шонгийн гэрэлтүүлэг, 10-р хэсгийн нүн 302 тоот гэрэлтүүлэг огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 99 хувьтай асаж байна.

Manaikhoroo.ub.gov.mn-тай иргэдэд сурталчилж, санал бодлыг хүлээн авч ажиллаж байна.

Хорооны иргэд та бүхэн Manaikhoroo.ub.gov.mn сайтруу орж танилцаж, санал хүсэлтээ khan-uul zurgaadugaar horoo facebook болон 77196506 утас, бичгээр гарган ирүүлэх боломжтой тул таны санал хүсэлтийг холбогдох газруудад мэдээлэх боломжтой. Таны санал маш үнэтэй.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97 хувьтай асаж байна

Асахгүй байгаа гэрэлтүүлгийг хэсэг, гудамжаар нэрлэвэл 1. 3-р хэсгийн нүхтийн 9-р гудамжны 21 тоот шонгийн гэрэлтүүлэг, нүхтийн 11 дүгээр гудамжны 14, 15 дугаар гудамжны гэрэлтүүлэг огт асахгүй байна. 2. 4-р хэсгийн нүхтийн 16-ар 323, 325 тоот шонгийн гэрэлтүүлэг огт асахгүй байна. 3. 5-р хэсгийн Нүхтийн 17-р гудамжны 127, 269 шонгийн гэрэлтүүлэг огт асахгүй байна. 4. 6 дугаар хэсгийн нүхтийн 22 дугаар гудамжны 175 тоот шонгийн гэрэлтүүлэг, нүхтийн 23 дугаар гудамжны 198 тоот шонгийн гэрэлтүүлэг огт асахгүй 5. 8-р хэсгийн Нүхтийн 27-р гудамжны 242, нүхтийн , нүхтийн 32-р гудамжны 634б тоотын харалдаа шонгийн гэрэлтүүлэг огт асахгүй байна. 6. 9-р хэсгийн нүхт 29 мухар гудамжны 56 шонгийн гэрэлтүүлэг огт асахгүй байна. 7. 10-р хэсгийн нүн 302 тоот гэрэлтүүлэг огт асахгүй бөгөөд хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97 хувьтай асаж байна.

“ӨӨРТ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛЭЭ ХЭРЭГТЭЙ НЭГЭНДЭЭ ӨГЦГӨӨЕ” УРИАТАЙ “ӨГӨӨМӨР ӨДӨРЛӨГ”-т иргэд идэвхтэй оролцлоо.

“ӨӨРТ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛЭЭ ХЭРЭГТЭЙ НЭГЭНДЭЭ ӨГЦГӨӨЕ” УРИАТАЙ “ӨГӨӨМӨР ӨДӨРЛӨГ” -“Ажилчны алдар” талбайд 2018.06.09-ний 11 цагт эхэлсэн өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд хорооны Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, 10 хэсгийн ахлагч, 20 иргэний хамт оролцлоо. Өдөрлөгөөр иргэн Д.Цэрэнжид, Д.Туул, Н.Цэндбаяр, Д.Пүрэвсүрэн нар идэвхтэй оролцож өөрт хэрэггүй зүйлээ бусдад хандивлан, хямд үнээр худалдав. Иргэдийн дунд хөгжөөнт тоглоом тоглуулан 1-р байранд орсон ХУД-ийн 5-р хорооны хэсгийн ахлагчийг шагнаж урамшууллаа. Тус арга хэмжээнд оролцсон иргэддээ баярлалаа.

Иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудын та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран "ӨӨРТ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛЭЭ ХЭРЭГЦЭЭТЭЙ НЭГЭНДЭЭ ӨГЦГӨӨЕ" уриатай арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 11 цагаас 17 цагийн хороонд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо "АЖИЛЧДЫН АЛДАР ТАЛБАЙ"-д зохион байгуулах гэж байна. Арга хэмжээнд: Хуучин хувцас, гутал, Электрон бараа, Ном сэтгүүл, Цүнх, гоёл чимэглэл, Гэр ахуйн хэрэгсэл, Хүүхдийн тоглоом солилцох, худалдах, бэлэглэх боломжтой. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, СӨХ-үүд, иргэд та бүгдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Иргэдийн анхааралд

Эцэг, эхчүүдийн анхааралд зуны дэлгэр цаг ирж ойрын өдрүүдэд хурц нартай өдрүүд үргэлжилж байгаа тул өндөр настан, бага насны хүүхдүүдийг наранд цохиулаас урьдчилан сэргийлээрэй.

"Өмгөөлөгч-Танд тусалъяа" өдөрлөгт оролцохыг урьж байна.

Монголын өмгөөлөгчийн холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран "Өмгөөлөгч-Танд тусалъяа" иргэд та бүхэнд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10-17 цагийн хооронд дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн сургалтын танхимд зохион байгуулагдах тул иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

Золбин нохой муур устгав.

Манай хороо-Миний гудамжны аяны хүрээнд Өлтэ ХХК-ны УНО 09-75 улсын дугаартай автомашин, анчин Нэргүй хамтран 2018 оны 05 дугаар сарын 12, 22 өдрүүдэд хорооны нутаг дэвсгэр дэхь 50 золбин нохой, 4 муурыг устгаж иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

Гэрэлтүүлгийн мэдээ

Асахгүй байгаа гэрэлтүүлгийг хэсэг, гудамжаар нэрлэвэл 3-р хэсгийн нүхтийн 9-р гудамжны 21 тоот шонгийн гэрэлтүүлэг 4-р хэсгийн нүхтийн 16-ар 323, 325 тоот шонгийн гэрэлтүүлэг 5-р хэсгийн Нүхтийн 17-р гудамжны 128д, 35, 72 шонгийн гэрэлтүүлэг огт асахгүй байна. 6-р хэсгийн Нүхтийн 22 дугаар шонгийн 175 дугаар шонгийн гэрэлтүүлэг огт асахгүй байна. 7-р хэсгийн нүхтийн 26 дугаар гудамжны 231, 210 дугаар шонгийн гэрэлтүүлэг огт асахгүй байна. 8-р хэсгийн Нүхтийн 27-р гудамжны 242, 239,нүхтийн 31-р гудамжны 288 дугаар шон, нүхтийн 32-р гудамжны 634б тоотын харалдаа шонгийн гэрэлтүүлэг бүлгэрсэн. 10 дугаар хэсгийн НҮН урд нүүрний 302 тоот гэрэлтүүлэг огт асахгүй байна.

"Дэлхийн гэр бүл"-ийн өдрийг зохион байгуулан явууллаа.

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11 цагт хорооны иргэний танхимд "Дэлхийн гэр бүлийн" өдрийг тохиолдуулан ХУД-ийн 6-р хорооны улсын бүртгэгч Д.Ариундөл "Аз жаргалын элч" өдөрлөгийг зохион байгууллаа. Үүнд шинээр төрсөн 10 хүүхэд, шинээр гэр бүл болсон 3, иргэний үнэмлэхээ шинээр гардан авч буй 3 хүүхдэд хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд хорооны Засаг дарга А.Сүххишиг болон нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажилласан "Хулхан" ХХК, "Их хушт" ХХК, Бичээч ХХК, 189-р цэцэрлэгийн хамт олон иргэн Эрдэнэболор, хэсгийн ахлагч нартаа баярлалаа.

Гэрэлтүүлгийн мэдээ

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 2-р долоо хоногийн байдлаар 3 дугаар хэсгийн 19-р гудамжны 21-р шонгийн гэрэлтүүлэг, 4-р хэсгийн 16 арын гудамжны 323, 325 шонгийн гэрэлтүүлэг, 5-р хэсгийн Нүхт 17-р гудамжны 128д, 72д нүхтийн 20 дугаар гудамжны 40 дугаар шонгийн гэрэлтүүлэг,6 дугаар хэсгийн нүхтийн 22 дугаар гудамжны 175 дугаар шонгийн гэрэлтүүлэг, 8-р хэсгийн Нүхтийн 27-р гудамжны 242, 241, нүхтийн 32-р гудамжны 634б огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 97%-тай асаж байна​

Эхчүүдийн анхааралд

МОНГОЛЫН БАХАРХАЛТ ЭМЭГТЭЙ Монголын гэр бүл алдаршуулах төвөөс санаачилан Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан бахархалт ээжүүдийг алдаршуулах, гэр бүл дэхь үүрэг оролцоо, хүндэтгэл, бахархалыг бий болгох зорилгоор "Монголын бахархалт эмэгтэй" -д шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг 2018 оны 05 дугаар сарын 27-ний өдөр зохион байгуулахаар боллоо. Энэхүү арга хэмжээнд дараах номинацад ээжүүдийг оролцуулна. 1. Ачлалт ээж / үр хүүхдээ сайн сайхан өсгөж хүмүүжүүлсэн ээж/ 2. Дархан бэр /3 болон түүнээс дээш хүү дараалан төрүүлсэн ээж 3. Уран бэр /3 болон түүнээс дээш охин дараалан төрүүлсэн ээж/ Бүртгэл: 2018.05.01-05.18 өдрийг хүртэл Бүрдүүлэх материал: 1.Иргэний үнэмлэхний хуулбар/эхийн/, төрсний гэрчилгээний хуулбар /хүүхдийн/ 2. Намтар /цээж зурагтай/ 3. Тэмдэгтийн хураамж-68.000 төгрөг Бахарлалт ээжид дараах зүйлс олгогдоно. Үүнд: 1. Өргөмжлөл 2. Тэмдэг 3. Монгол бичмэл 4. Үнэ бүхий зүйл 5. Урлагийн тоглолт, хүндэтгэлийн зоогтой

"Их хотын их цэвэрлэгээ 90 минут" их цэвэрлэгээг чанартай зохион байгуулав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан “Их хотын их цэвэрлэгээ 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагт эхлүүллээ. Тус арга хэмжээг Засаг дарга А.Сүххишиг нээж “Их хотын их цэвэрлэгээ 90 минут” иргэд,аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй хамрагдахыг уриалав. Тус цэвэрлэгээнд 33 аж ахуйн нэгж байгууллагын 60 гаруй албан хаагч, 35 иргэн хамрагдаж 4500 метр талбайг цэвэрлэж 15 тн хогийн устгасан. Мөн Хан-Уул агро ОНӨААҮГ-ын иргэдийн бүлэг ажиллав. Цэвэрлэгээнд Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Очмаа, Д.Долгорсүрэн нар хяналт тавьж хамтран ажиллав.

Уриалга

2018 оны 4 сарын 21-ны 11:00 цагаас "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ" арга хэмжээ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД нээлтээ хийж БҮХ ААН, БАЙГУУЛЛАГА, ИРГЭД ойр орчныхоо - Гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэх - Гудамж зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угаах, засварлах - Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах - Байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж, угаах зэрэг ажлыг зохион байгуулж идэвхитэй оролцохыг уриалж байна.

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 98 хувьтай асаж байна.

Асахгүй байгаа гэрэлтүүлгийг хэсэг, гудамжаар нэрлэвэл 1. 3-р хэсгийн нүхтийн 19-р гудамжны 21 тоот шонгийн гэрэлтүүлэг 2. 4-р хэсгийн нүхтийн 16-ар 313, 315 тоот шонгийн гэрэлтүүлэг 3. 5-р хэсгийн Нүхтийн 17-р гудамжны 127д, 269д шонгийн гэрэлтүүлэг огт асахгүй байна. 4. Нүхтийн 27-р гудамжны 242, 241, нүхтийн 32-р гудамжны 634б тоотын харалдаа шонгийн гэрэлтүүлэг бүлгэрсэн.

“ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэл даяаар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм. Их цэвэрлэгээний 90 минут 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна. Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриалж байна

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 98 хувьтай асаж байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2018 оны 03 дүгээр сарын 3-р долоо хоногийн байдлаар 3 дугаар хэсгийн 19-р гудамжны 21-р шонгийн гэрэлтүүлэг, 4-р хэсгийн 16 арын гудамжны 313, 315 шонгийн гэрэлтүүлэг, 5-р хэсгийн Нүхт 20-р гудамжны 44 шонгийн гэрэлтүүлгүүд огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 98%-тай асаж байна

Үзэсгэлэн худалдаанд хамрагдахыг урьж байна

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн 2.2.2-ын “Байгальд ээлтэй дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар агаарын бохирдлын эх үүсвэрийг багасгаж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглох” зорилгоор ХУД-ийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11-17 цагийн хооронд ХУД-ийн 5-р хорооны иргэний танхимд, 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 11-17 цагийн хороонд ХУД-ийн 8-р хорооны иргэний танхимд “Байгальд ээлтэй дэвшилтэт технологийн нэвтрүүлэх үзэсгэлэн худалдаа” зохион байгуулагдах тул иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

Хоггүй Хан-Уул 2018 аяны хүрээнд хорооны ажилтан албан хаагчид цэвэрлэгээ хийв.

Хоггүй Хан-Уул 2018 аяны хүрээнд 2018 оны 04 дугаар сарын 07-ны өдөр нүхтийн 32, ЭМН Яармаг салбар, цагдаагийн II хэлтэс, НҮН урд хэсгүүдийн нийтийн эзэмшлийн зам талбай, 5-р хороо хилэлдэг жалганы хогийг Зохион байгуулагч Б.Сугар, 10 хэсгийн ахлагч, "Тереза ахмадын халамжийн төвийн ажилтан албан хаагч нартай хамтран цэвэрлэв. Хамтран ажилласан "Тереза" ахмадын халамжийн хамт олонд баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье!. Иргэд та бүхэн хашааныхаа урд хойд хэсгийн хогийг цэвэрлэж, угаадас усаа асгахгүй байна уу!!! Иргэдээ эрүүл цэвэр, аюулгүй орчинд ажиллаж амьдарцгаая.!!!

ЯАРМАГ, НИСЭХИЙН МАЛ БҮХИЙ 70 ГАРУЙ ИРГЭНИЙ МАЛЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ БАЙРШИЛ

Нүүлгэн шилжүүлэх газрын байршлыг дараах хуваарийн дагуу газар дээр нь танилцуулна.

ГАДААД ПАСПОРТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛНЭ

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн гадаад паспортын үйлчилгээг харьяалал харгалзахгүй дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэс дээр захиалж, олгохоор боллоо.

Хаврын ядаргаа, амин дутагдлаас хэрхэн гарах вэ?

Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ нөгөө талаас хавар цагт хүний архаг хууч сэдрэх нь бий. Шалтгаангүйгээр ядрах, нойр хүрч нозоорох, харшил өгөх, гуниг гутралд автах гэх мэтийн тааламжгүй өөрчлөлт явагдах нь бий. Энэ бүхэн нь өвлийн дараа эрч хүч дутагдах, орчин тойронд болж буй өөрчлөлтөд бие организмын өгөх реакцтай холбоотой юм. Бие организмыг хаврын улиралд дасгахын тулд; -Биеийн тамирын дасгал хий. Гэхдээ спортын огцом хүнд төрөл биш. -Алгуур биеэ бэлтгэ. Хүйтэн бус бүлээн шүршүүрт орвол үр дүнтэй. -Хүйтэн ус эсийг цочмог сэргээдэг тул хавар тохиромжтой биш. -Тодорхой цагт унтаж амрах хэмнэлийг баримтал. -Өвлийн туршид хэрэглэж байсан илчлэг ихтэй хоол хүнсээ багасга. -Өөх тос, илчлэг хоолноос огцом татгалзах хэрэггүй. Хэмжээг нь алгуур багасгаж, жимс ногоо, цагаан идээ түлхүү хэрэглэ. -Шингэн зүйл сайн ууж, бие дэх хорт бодисыг гадагшлуул. Энэ нь хаврын цагт нэн чухал. -Бие организмд шаардлагатай витамин, поливитамин хэрэглэхэд тохиромжтой үе. -Хар шоколад ойр ойрхон бага хэмжээгээр идэхэд зүгээр. Хар шоколад эрч хүчийг сайн нөхдөг.

Малтай иргэдтэй мал шилжүүлэн нүүлгэх талаар уулзалт зөвлөгөөн хийлээ

2018 оны 04-р сарын 05-ны өдрийн 13.00 цагаас 14.00 цагийн хооронд 8-р хорооны иргэний танхимд мал бүхий иргэдтэй мал шилжүүлэн нүүлгэх талаар уулзалт зөвлөгөөн хийлээ. Уулзалтанд, ХУД-ийн 6-р хорооны Засаг дарга А.Сүххишиг, ХУД-ийн 8-р хорооны засаг дарга Ё.Цацралтуяа , ХУД-ийн ЗДТГ-ын Хүнс, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ц. Одонтунгалаг Хүнс, хөдөө аж ахуйн хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа, Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Болдбаатар, Нийслэлийн газрын албаны мэргэжилтэн болон бусад албаны хүмүүс ХУД-ийн 8,6-р хорооны малтай иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.

Бүх нийтийн их цэвэрлэгээ энэ сарын 14-нд болно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 11:00 цагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цэвэрлэгээг нэгэн зэрэг нийслэл даяаар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, гадна талбайгаа чийгшүүлэх юм. Их цэвэрлэгээний 90 минут 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд ААН, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж байна. Мөн энэхүү 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо 3 удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриалж байна

Мал болон гахайн аж ахуй эрхлэгчдэд тавих хяналтаа сайжруулахыг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрханы 10-202 тоотод оршин суугч н.Төмөрбаатарын суурьт малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэнтэй холбогдуулан Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүн, нийслэлийн Мал эмнэлгийн газрын гуравдугаар сарын 28-ны зөвлөмж, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Засаг даргын хорио цээрийн дэглэм тогтоох тухай захирамж гарган ажиллаж байна. Тус бүсэд 40 гаруй өрхийн 133 иргэн амьдардаг. Нийтдээ 5 үхэрт шүлхийн ерөнхий шинж тэмдэг илэрсэн учраас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал болон бусад холбогдох албаныхныг байлцуулан устгалд оруулсан. Тухайн бүсээс мал амьтан гаргахгүйгээр хорио цээрийн дэглэм тогтоож, шаардагдах төсвийг дүүргийн Засаг даргын зүгээс шийдвэрлэн одоогийн байдлаар 69 хүн 45 техниктэйгээр ажиллаж байна. Иргэн н.Төмөрбаатар нь өнгөрсөн жил хийсэн вакцинд хамрагдсан 9 үхрийг Төв аймаг руу шилжүүлэн тэндээс 9 үхэр авчирсан нь шүлхий өвчний голомттой байсан бөгөөд үүнийгээ нуун дарагдуулсан хэргээр холбогдох байгууллагад шалгагдаж байгаа” хэмээлээ. Нийслэлийн Онцгой комиссын гишүүн нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш “Тухайн голомтын буюу сэжигтэй болоод хязгаарлалтын бүсэд байгаа бүх малыг вакцинжуулсан. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд ариутгал халдваргүйтлын арга хэмжээ аваад байна. Хорио цээрийн дэглэмтэй хугацаанд тус газарт 3 удаагийн ариутгал халдваргүйтгэл угаалгын арга хэмжээ авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шүлхий өвчний эсрэг вакцинжуулалтын түвшинг өсгөх товлолт вакцин ирэх сарын 1-нээс хийгдэж эхэлнэ. Энэ сарын 17-нд ОХУ-аас вакцин ирнэ. Вакцинжуулалтыг хугацаанд нь эхлүүлэхээр ажиллаж байна” гэв.

“Манай хороо-Миний гудамж” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна

2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамж, үйл ажиллагааны зардлыг тус тус баталсан билээ. Энэхүү аян нь 2018 оны гуравдугаар сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар оролцож байна. Аянд нийслэлийн 9 дүүрэг, 152 хороо, хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, айл өрх, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд хамрагдах юм. Дүүргийн дэд ажлын хэсгээс иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тохилог орчинг бий болгосон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд удирдамжийн дагуу “САЙН” тусгай тэмдэглэгээ, орчноо тохижуулаагүй дэд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд “МУУ” тусгай тэмдэглэгээг олон нийтэд ил харагдах газарт нааж ажиллах юм. Аяны хүрээнд: Шилдэг тохижилттой дүүрэг 1, 2, 3-р байр Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж /орон сууцны хороо/ 1, 2, 3-р, байр тусай 5 Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 5 байгууллага Шилдэг тохижилттой хороо /орон сууцны хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 байгууллага Шилдэг тохижилттой хороо /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 хороо Шилдэг тохижилттой өрх /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 хороо Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага 1, 2, 3-р, 100 өрхөд жимсний мод гэсэн үзүүлэлтээр шалгаруулан байр эзлүүлж, мөнгөн шагнал, гадаадад аялах эрхийн бичиг, жимсний модоор урамшуулан шагнах юм. Шагналыг Нийслэлийн 379 жилийн ойн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд гардуулна. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, айл өрхийг энэхүү аянд идэвхитэй оролцохыг уриалж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Хоггүй Хан-Уул 2018" аяны хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээг чанартай зохион байгуулан явуулав.

· “Хоггүй Хан-Уул 2018” аяны хүрээнд 2018 оны 03 дугаар сарын 31-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг чанартай зохион байгуулан явууллаа. Хорооны Засаг дарга А.Сүххишиг, зохион байгуулагч Б.Сугар хэсгийн ахлагч О.Цэвэлмаа, М.Даваасүрэн, Г.Батжаргал, Г.Анхбаяр, Д.Наранзул, Д.Пүрэвсүрэн, С.Баярмаа, С.Мөнгөнгэрэл, Б.Батхүү нарын хамт хорооны гадна талбай, Нүхт 32 гудамж , ХУД-ийн ЭМН Яармаг салбар, Цагдаагийн II дугаар хэлтэс, НҮН хэсгүүдийн урдах нийтийн эзэмшлийн зам талбайд түүвэр цэвэрлэгээ хийж 1 машин хогийн устгалаа. Мөн НҮН урд байрлах сагсны талбайн эргэн тойронг цэвэрлэв.

Гэрэлтүүлэг 99 хувьтай асаж байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2018 оны 03 дүгээр сарын 3-р долоо хоногийн байдлаар 3 дугаар хэсгийн 19-р гудамжны 21-р шонгийн гэрэлтүүлэг, 4-р хэсгийн 16 арын гудамжны 322, 323 шонгийн гэрэлтүүлэг, 5-р хэсгийн Нүхт 20-р гудамжны 44 шонгийн гэрэлтүүлгүүд огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 99%-тай асаж байна.

“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд

“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна. Тавигдах шаардлага: 35 ба түүнээс дээш хөдөлмөрийн насны иргэн Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэн /гадаадаас сүүлийн 2 жилийн дотор ирсэн байх/ Аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл шаардлага хангасан байх Ажлын байр шинээр бий болгох, цаашид хадгалах боломжтой байх Төсөл хэрэгжүүлэх ажлын байртай байх /өөрийн/ Төсөл хэрэгжүүлэгч нь аж ахуй, бичил бизнес эрхлэх туршлага, ур чадвартай байх Жич: Мал аж ахуй, худалдааны чиглэлээр төсөл авахгүй. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь холбогдох байгууллагуудын тусгай зөвшөөрөлтэй байх. Төсөл ирүүлсэн иргэдийн ажлын байртай танилцахаар ажлын хэсэг очиход өөрийн биеэр байж, үйлдвэрлэл үйлчилгээ болон төслийнхөө талаар танилцуулна. Бүрдүүлэх бичиг баримт: Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл Иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/ Аж ахуй, бичил бизнес эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн бол гадаад паспорт, шаардлагатай бол эзэмшсэн мэргэжил, ур чадварыг тодорхойлох бичиг баримт Жич: : Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 35 ба түүнээс дээш насны хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд-3.0 хүртэл сая төгрөг Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэн /гадаадаас сүүлийн 2 жилийн дотор ирсэн бол/ - 5.0 хүртэл сая төгрөг Санхүүгийн дэмжлэгийг 24 сарын дотор 100 хувь эргэн төлнө. ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС Утас: 70134366 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна. Тавигдах шаардлага: Эмнэлэг- хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаа нь хүчинтэй байх Тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь төслөө хэрэгжүүлэх боломжтой байх Төсөл шаардлага хангасан байх Төсөл хэрэгжүүлэх ажлын байртай байх /өөрийн/ Төсөл хэрэгжүүлэгч нь аж ахуй, бичил бизнес эрхлэх туршлага, ур чадвартай байх Жич: Мал аж ахуй, худалдааны чиглэлээр төсөл авахгүй. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь холбогдох байгууллагуудын тусгай зөвшөөрөлтэй байх. Төсөл ирүүлсэн иргэдийн ажлын байртай танилцахаар ажлын хэсэг очиход өөрийн биеэр байж, үйлдвэрлэл үйлчилгээ болон төслийнхөө талаар танилцуулна. Бүрдүүлэх баримт бичиг: Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл Төсөл хэрэгжүүлэгчийн өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/ Хөдөлмөрийн чадвар алдалтын акт буюу Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр Аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө болон төсвийн саналыг боловсруулсан байх Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх Жич: Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 5.0 хүртэл сая төгрөг Санхүүгийн дэмжлэгийг 48 сарын дотор 100 хувь эргэн төлнө. Холбогдох утас: 70134366 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих х

Усыг зөв хэрэглэж, хадгалж сурвал бидний эрүүл мэндэд тустай.

"Гүүд нэйборс" олон улсын байгууллагатай 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 11-13 цагийн хооронд хорооны иргэний танхимд 90 иргэнд "усны зөв хэрэглээ" сэдэвт сургалтыг зохион байгуулж, сургалтанд хамрагдсан иргэдэд усны сав тараалаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг иргэд цахимаар өгөх боломжтой.

Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн сангийн "Хотын засаглал сайжруулах" төсөл, Хан-Уул дүүргийн засаг даргын Тамгын газартай хамтран 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагт хорооны иргэний танхимд ХУД-ийн 2, 6, СХД-ийн 2-р хороодын хэсгийн ахлагч нарт "Орон нутгийн хөгжлийн сан"-гийн төслийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажилд иргэдийн саналыг цаасаар авдаг байсныг цахим хэлбэрээр авахтай холбогдуулан UB аппликэйшнийг гар утсандаа татаж авах сургалтыг амжилттай зохион байгуулан явууллаа. Мөн тус сургалтанд хорооны 30 иргэнийг хамрууллаа.

бүх нийтийн их цэвэрлэгээг чанартай зохион байгуулав.

“Хоггүй Хан-Уул 2018” аяны хүрээнд 2018 оны 03 дугаар сарын 24-ний бүх нийтийн их цэвэрлэгээг чанартай зохион байгуулан явууллаа. Хорооны зохион байгуулагч, 8 хэсгийн ахлагчийн хамт хорооны гадна талбай, ХУД-ийн ЭМН Яармаг салбар урдах, Автобусны буудлын ойролцоох нийтийн эзэмшлийн зам талбайд түүвэр цэвэрлэгээ хийлээ. Тус цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн байгууллагууд идэвхтэй оролцлоо.

Цэргийн насны 18-25 эрчүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаар боллоо.

Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд 2018.03.26-ны өдрийн 14 цагаас ХУЭМТ-Яармаг салбарт урьдчилан сэргийлэх (дотор, шүд, мэдрэл, чих хамар хоолой, нүд, мэс засал) үзлэгтэй тул 18-25 цэргийн насны залуучууд идэвхтэй хамрагдана уу.

2018 оны 03 дугаар сарын 3 дугаар 7 долоогийн гэрэлтүүлгийн мэдээ

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2018 оны 03 дүгээр сарын 3-р долоо хоногийн байдлаар 4-р хэсгийн 16 арын гудамжны 323, 325 шонгийн гэрэлтүүлэг, 5-р хэсгийн Нүхт 20-р гудамжны 44 шонгийн гэрэлтүүлэг, 7-р хэсгийн нүхтийн 26-р гудамжны 230 шонгийн гэрэлтүүлэг, 8-р хэсгийн нүхтийн 27-р гудамжны 239, 240, 241 шонгийн гэрэлтүүлэг, 9-р хэсгийн 28-р гудамжны 4/167 шонгийн гэрэлтүүлэг, 10-р хэсгийн НҮН урд 318-р шонгийн гэрэлтүүлгүүд огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 98%-тай асаж байна.

Хорооны хэсгийн ахлагч, иргэдийн хамтаар түүвэр хогийг түүж цэвэрлэв.

Хорооны хэсгийн ахлагч, 30 иргэний хамтаар 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нүхтийн 1-32, НҮН, ТТБТ, ТБЗ гудамжнуудын нийтийн эзэмшлийн зам талбайн хогийг цэвэрлэж 2 машин хогийг устгав. Тус ажилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад идэвхтэй оролцож бидний ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллав.

Хорооны Засаг дарга А.Сүххишиг хорооны шуурхай хийж хугацаатай үүрэг даалгавар өгөв.

Хорооны Засаг дарга А.Сүххишиг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өргөтгөсөн шуурхай хийж хугацаатай үүрэг даалгавар өгөв. Шуурхайд хорооны Зохион байгуулагч Б.Сугар, Нийгмийн ажилтан М.Түвшинзаяа, Хөдөлмөр эрхэлэлт халамж хариуцсан мэргэжилтэн Л.Аззаяа, Чанд авиа өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан Амарбуян, ахмадын зөвлөлийн дарга Ганбат, 10 хэсгийн ахлагч нар оролцов.

Долоо хоног гэрэлтүүлгийн мэдээ авч ажиллаж байна.

Тус хороо нь 7 хоног бүр нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг хэрхэн асаж, эвдрэл гэмтэл хэр байгаа талаар судалгаа авч ажилладаг бөгөөд 2018 оны 03 дүгээр сарын 1-р долоо хоногийн байдлаар 4-р хэсгийн 16 арын гудамжны 323, 325 шонгийн гэрэлтүүлэг, 5-р хэсгийн Нүхт 20-р гудамжны 45 шонгийн гэрэлтүүлэг, 7-р хэсгийн нүхтийн 26-р гудамжны 230 шонгийн гэрэлтүүлэг, 8-р хэсгийн нүхтийн 27-р гудамжны 239 шонгийн гэрэлтүүлэг, 10-р хэсгийн НҮН урд 318-р шонгийн гэрэлтүүлгүүд огт асахгүй байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 98%-тай асаж байна.

Мал бүхий өрхүүдэд мэдэгдэл хүргүүллээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн "Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай" №01 тоот захирамж, Хан-Уул дүүргийн Онцгой комиссын даргын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №01 тоот албан даалгавар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2018 оны 03

"Осолгүй манлай жолооч" цол тэмдгийг гардууллаа.

Тус хорооны иргэн ТТБТ 20-1-9 тоотод оршин суух Вандансамбуугийн Эрдэнэцогт нь авто тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөснийг төр засгаас өндрөөр үнэлж шагнасныг XVII жарны "ТИЙН УНЖЛАГАТ" хэмээх шороон нохой жилийн босгон дээр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг ”ОСОЛГҮЙ МАНЛАЙ ЖОЛООЧ” цол тэмдгийг гардуулан хүндэтгэл үзүүллээ.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалт, өдөрлөг болов.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран сар шинийн баярыг тохиолдуулан "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх" үзүүлэх сургалтыг "Хулхан" ХХК-ны гадна талбайд зохион байгуулан явуулав. Тус арга хэмжээнд 100 гаруй иргэн оролцож, сэрэмжлүүлэг, гарын авлага тараалаа. Мөн Онцгой байдлын албан хаагчид, хэсгийн ахлагч нартай хамтран хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, НҮН, ТТБТ, ТБЗ нийтийн байрнуудын айл өрхүүдээр орж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж зөвлөгөө өгч, сэрэмжлүүлэг тараалаа. Хамтран ажилласан дүүргийн Онцгой байдлын хэлтэст, Улаан загалмайн хорооны хамт олонд баярлалаа.

"Улаанбаатар өвлийн наадам-2018"-нд хорооны иргэд идэвхтэй оролцлоо.

Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Соёл урлагийн газар хамтран зохион байгуулсан "Улаанбаатарын өвлийн наадам-2018" арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийслэлийн хороодууд оролцлоо. Мөн шилдэг хувцаслалттай хороо, олон иргэн хамруулсан, нохой чарга, мөсөн сурын харваа, мөсөн хананд авиралт, мөсөн шатар зэрэг олон үзүүштэй тэмцээнүүд боллоо. Улаанбаатарын өвлийн наадамд цаг заваа гаргаж ирсэн иргэддээ талархал илэрхийлье.

Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар заавал даатгуулах ёстой

Иргэн та улсад төлсөн эрүүл мэндийн даатгалаасаа их хэмжээний тусламж үйлчилгээ авах боломж байдгйиг мэдэх үү. Тэгвэл танд дараах мэдээллийг хүргэе. Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар заавал даатгуулах ёстой. Та даатгалын шимтгэлээ төлсөнөөр жилд 2 сая төгрөг хүртэлх даатгалын тусламж, үйлчилгээг авах боломжтой. 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээнээс гадна, нэмээд өндөр өртөгт мэс заслын тусламж үйлчилгээ, хорт хавдрын хими туяан эмчилгээг авч болно. Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр батлагдсан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, нэмэгдсэн. Энэ нь эрүүл мэндээс үүссэн ямар нэгэн санхүүгийн эрсдэл гарахад эргээд илүү чанартай, боломжийн тусламж үйлчилгээг үзүүлнэ гэсэн үг. Хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт 16 төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг . Тухайлбал, өвдөгний үе солиулах мэс засал нь 7 сая төгрөгийн үнэтэй байлаа гэхэд үүний 5 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж тухайн даатгуулагч нь өөрөө 2 сая төгрөгийг төлнө гэсэн үг юм. Ингэснээрээ, гадаад руу урсдаг маш их хэмжээний санхүүгийн урсгалыг зогсоож байгаа гэсэн үг юм. Дунджаар 75 сая төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж байгаа. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаа. Аяны хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний С вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлдөг бол элэгний В,С вирусийн тоолох шинжилгээ нь Улсын эмнэлгүүд дээр хийгдэж, хөнгөлж байгаа. Үүнээс гадна, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн лабораториудыг элэгний С вирус тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх болсон юм. Өнгөрсөн онд Засгийн газраас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь, үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар тогтоосон. Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч болон 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 2,400 төгрөг. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтан болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4,800 төгрөг болгон мөрдөж эхлэсэн. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр та дараах тусламж үйлчилгээнүүдийг авч болох аж. Тэдгээрийн хөнгөлөх зардлыг даатгуулагч таны өмнөөс ЭМД-ын газар хариуцан төлнө гэсэн үг. Ингээд та

189-р цэцэрлэгт 1 бүлэгт нэмэгдлээ

Тус хороо нь 2-5 насны 724 хүүхэдтэй бөгөөд 189 дүгээр цэцэрлэгт 250 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байгаа бөгөөд тус цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас хорооны Засаг дарга А.Сүххишиг, тус цэцэрлэгийн эрхлэгч Бямбасүрэн нарт иж бүрэн хоёр гэрийг хүлээлгэн өглөө. Тус 2 гэрт нэг бүлгийн 20 хүүхдийг хүлээн авах боломжтой боллоо.

Эцэг эхчүүдийн анхааралд

Анхаарал болгоомж хэзээ ч илүүдэхгүй.

ХУД-ийн зургаа дугаар хорооны төрийн албан хаагчдын бүтэц бүрэлдэхүүн

Утасны дугаар, мэйл хаяг, албаны дугааруудыг байршууллаа.

ИРГЭДДЭЭ ХАНДАН ДАРААХ 11 ЗӨВЛӨЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

Иргэдэд мэдээлэл хүргэж байна.

"ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ"

Статистикийн мэдээллийг хэрэглэгч Танд,

Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг 99 хувьтай асаж байна

"Нобель нэт ворк" ХХК-тай хамтран 53 гэрэлтүүлгийг бүрэн засварласан

Баннер

Хэрэглэгчийн хандалт