Хорооны танилцуулга
НЭМСЭН:admin@cloudnetwork.mn
ОГНОО : 2017/11/08

 Монгол Улсын Шинэ Үндсэн Хууль батлагдаж, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинэ зохион байгуулалтад оруулах болсонтой холбогдуулан Монгол улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 1992 оны 5 дугаар Хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Тэргүүлэгчдийн 1992 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын Ажилчин, Найрамдал, Сүхбаатар, Октябрь, Налайх, Багануур, Партизан, Гачуурт, Туул, Багахангай хороог татан буулгаж нийслэл Улаанбаатар хотод шинээр Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Туул, Багануур, Баганхангай, Жаргалант, Гачуурт дүүргүүдийг байгуулсан байна.

Энэ үед Ажилчны районд ОСГ-ны 20 хороо байсныг 16 хороо болгож зохион байгуулсан бөгөөд яармагийн замын хойт талын эрчим хүчний ажилчдын байрууд, гэр хэсгийг харъяалсан 6 дугаар хороог анх байгуулагдсан түүхтэй.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо нь яармагийн 3 дугаар буудлын гүүрний жалганаас эцсийн буудлын хооронд, урд талаараа Богд Хан-Уулын Наадамчдын гудамжны төв зам, Туул голын урд хэсгийг хамарч баруун талаараа Хан-Уул дүүүргийн 7 дугаар хороо, зүүн талаараа ХУД-ийн 5 дугаар хороотой хиллэдэг бөгөөд  нийт 87,6 га газар нутаг дэвсгэртэй.

Тус хороо нь дан гэр хорооллоос бүрдсэн 1864 өрхийн 6796 хүн амтай. Үүнээс эрэгтэй 3488, эмэгтэй  3572  тус  тус эзэлж байна. Тус хороонд гүний худаг-1, ус түгээх-4 цэг ажиллаж хүн амын ундны усаар тасралтгүй хангаж усны нэгдсэн системд холбогдсоноор 1943 өрхийн усны хэрэгцээг хангадаг.

Тус хороонд 45 аж ахуйн нэгж, байгууллага  үйл ажиллагаа явуулдагаас: Цагдаагийн 2 дугаар хэлтэс, ХУД-ийн ЭМД-ийн Яармаг дахь салбар, холбооны салбар, 189 дүгээр цэцэрлэг, Нийтийн халуун ус-2 , гүний худаг 1, ус түгээх цэг 4, РС-тоглоомын газар-4, ломбард-3, төрийн банк, “Гүн тэрэм” мал эмнэлэг, “МТ” ШТС-1,  архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг-17 байна. Нийт 1-32 гудамжтай,  Ноосны нэгдлийн үйлдвэрийн байр, Төмөр бетон заводын байр, Техник туслалцаа барилга трестын байрууд байдаг.

Зорилго: Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг хүн амын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх,нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал, мэдээ мэдээллийг иргэдэд тэнцвэртэй хүргэж хорооны амьдрах орчны зураглалын мэдээллийг бүрэн оруулж, иргэдийн оролцоотойгоор амьдрах орчныг сайжруулах.

Зорилт: Нийслэл. дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хуулийг дээдлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх Эко дүүрэг-Эко хороо болоход оршино.

ХОРООНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ НЬ:

  • Хууль тогтоомж, Засгийн газрын болон Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын гишүүд, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэр, Засаг даргын захирамжийг сурталчлах, хэрэгжүүлэх.
  • Нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтын  хүрээнд хорооныхоо ажлын төлөвлөгөөг уялдуулах
  • Хорооны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх
  • Хорооны иргэдийн тулгамдсан асуудлуудыг харьяалах дээд шатны байгууллагуудад цаг тухайд нь уламжлан, шийдвэрлүүлэхэд идэвхи санаачлага гарган ажиллах.
  • Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллах.
  • Иргэдийн тохитой эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллахад оршино.
ОНЦЛОГ
Дан гэр хорооллоос бүрдсэн
ТТБТ, ТБЗ, НҮН байрнуудтай
  
                                                                                                            БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга А.Сүххишиг

2010-2013 онуудад БЗД-ийн ЗДТГ-т тохижилтын мэргэжилтэн, 2013-2016 онуудад улс төрийн ажилтан, 2016-2017 оны 5 сар хүртэл  ХУД-ийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэст мэргэжилтэн, 2017  оны 05 дугаар сарын 8-ны өдрөөс одоо хүртэл Засаг даргаар ажиллаж байна.

ХУД-ийн 6 дугаар хорооны Зохион байгуулагч Б.Сугар

2002-2013 ХУД-ийн 12-р хороонд, 2013-2014 ХУД-ийн 3-р хороонд, 2014-2016 онуудад ХУД-ийн 12-р хороонд, 2016 оноос одоог хүртэл ХУД-ийн 6-р хороонд зохион байгуулагчаар ажиллаж байна

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны хөгжлийн нийгмийн ажилтан Ц.Энхсаруул

2010-2011 онд Монгени цогцолбор сургуульд модуль сургалт хариуцсан менежер, 2011-2017 он хүртэл “Baz school” МСҮТ-д нийгмийн ажилтан, 2018 оны 05 дугаар сараас тус хороонд нийгмийн ажилтан

Улсын бүртгэгч Д.Ариундөл

Сэлэнгэ аймгийн СБ-ийн  4-р цэцэрлэгт 2003 оны 08 дугаар сарын 08-наас 2003 оны 08 дугаар сарын 30-ны хүртэл дунд ангийн багш, Сэлэнгэ аймгийн СБ сумын ЗДТГ-ын хөдөлмөр эрхлэлтийн албанд дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул ЕБС-д англи хэлний багш, 2017 оны 08 сараас тус хорооны улсын бүртгэгчээр ажиллаж байна.

 

Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Л.Аззаяа

1996-2006 онд Ирээдүй цогцолбор Ахлах 1-р сургуульд 2010-2014онд мандах бүртгэл дээд сургуульд, 2006-2011 онд мишээл группт мэдээллийн ажилтан 2018 оны 3р сараас хан-уул дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр тус тус ажиллаж байна.

 

ХОРООНЫ ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ АЖИЛТАН

                                                 

                                                АЛБАН ТУШААЛ: ЗОХИОН БАЙГУУЛАГЧ / нэг цонхны №3 /

                                                ХОЛБОГДОХ УТАСНЫ ДУГААР: 99002560

                                                ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХЭЛБЭР:

                                                БИЧГЭЭР БОЛОН УТСААР, АМААР

                                                САНАЛ ХҮСЭЛТ АВАХ УТАСНЫ ДУГААР: 77196506 /6002/

                                                БИЧГЭЭР АЖЛЫН ӨДРҮҮДЭД 09:00-18:00 ХҮРТЭЛ

                                                ИРГЭД ХҮЛЭЭЖ АВАХ: 1, 3, 5 ӨДРҮҮДЭД 17:00 ЦАГААС 18:00 ЦАГ ХҮРТЭЛ  

 


ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ БИЧИХЭД АНХААРАХ ЗҮЙЛ:

1. Өргөдөл хүлээн авагч байгууллага, албан тушаалтны нэр бүхий өргөдлийн толгой тодорхой байх.
2. Өргөдөл бичих болсон учир шалтгаан буюу агуулга
3. Гэрийн хаяг, гарын үсэг
4. Регистрийн дугаар
5. Холбогдох утасны дугаар
6. Он, Сар, өдөр


          Жич: Өргөдөл гомдол нь дээрхээс дутуу бүрдэлтэй байвал буцаана.
Таны өргөдөл гомдол хэрхэн шийдвэрлэгдсэн тухай хорооны албан хаагч, хэсгийн ахлагч нар мэдээлэх бөгөөд мөн өргөдөл дээрх утсаар мэдэгдэх болно.


                                     ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА:

1. Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд тухайн байгууллагын удирдлага хугацааг 30 хүртэл хоног нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэх болно.
2. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.

 


 

 

 

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт