"Их цэвэрлэгээ 90 минут" арга хэмжээ зохион байгуулах
НЭМСЭН:khoroo6@khanuul.mn
ОГНОО : 2019/04/16
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/285 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Хоггүй Хан-Уул 2019” аян зохион байгуулах тухай А/112 дугаар захирамжийн хүрээнд “Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээ 04 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн хэмжээнд 11.00-12.30 цагийн хооронд зохион байгуулагдана. 
Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг “Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээнд идэвхтэй оролцож, хоггүй, эрүүл, цэвэр орчинг хамтдаа бүрдүүлэхийг уриалж байна.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт