Хариуцлагатай эргүүл жижүүрийг чанартай зохион байгуулав.
НЭМСЭН:khoroo6@khanuul.mn
ОГНОО : 2019/02/12

Дүүргийн Засаг даргын 2019 оны А/38 дугаар захирамжийг үндэслэн сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хорооны хариуцлагатай жижүүрийн хуваарийг Хорооны Засаг даргын 2019 оны А/02 дугаар захирамжаар баталж, баяраар ажиллах жижүүрийн бүрэлдэхүүнд дүүрэг, хорооны Засаг даргын захирамжийг танилцуулан, үүрэг чиглэл өгч ажиллалаа. Хорооны хариуцлагатай жижүүрүүдийг хорооны нэг цэгийн үйлчилгээний байранд байршуулан, батлагдсан цагийн хуваарийн дагуу ажиллууллав. Хорооны хариуцлагатай жижүүрүүд дүүргийн Засаг даргын захирамжаар батлагдсан хариуцлагатай жижүүрүүд, Нийтлэг үйлчилгээний алба /ОНӨААТҮГ/-аас ирүүлсэн утасны дугааруудад 3 цаг тутам дүүргийн хариуцлагатай жижүүрүүдэд мэдээлэл өгч ажиллалаа. Хорооноос Засаг даргын захирамжаар томилогдсон хариуцлагатай жижүүрүүд албан үүргээ  сайн гүйцэтгэж, сар шинийн баярын өдрүүдэд хорооны хэмжээнд гарсан зөрчилгүй тайван байлаа. Хороонд ажилласан хариуцлагатай жижүүрүүд жижүүр хийсэн тухай илтгэх хуудсаар дараагийн жижүүрт албан ёсоор хүлээлгэн өгч, хүлээлцсэн тухай илтгэх хуудсыг  хорооны зохион байгуулагчид тухай бүр нь таилцуулж ажилласан. Хорооны нэг цэгийн үйлчилгээний байранд ажилласан хариуцлагатай жижүүрүүдийн үүрэг гүйцэтгэх хугацаанд  болон баяр, амралтын өдрүүдэд хорооны хэмжээнд онц ноцтой хэрэг зөрчилгүй тайван байсныг хорооны Засаг дарга А.Сүххишигт танилцуулсан болно.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт