Эхчүүдийн анхааралд
НЭМСЭН:khoroo6@khanuul.mn
ОГНОО : 2018/04/23

МОНГОЛЫН БАХАРХАЛТ ЭМЭГТЭЙ
Монголын гэр бүл алдаршуулах төвөөс санаачилан Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан бахархалт ээжүүдийг алдаршуулах, гэр бүл дэхь үүрэг оролцоо, хүндэтгэл, бахархалыг бий болгох зорилгоор "Монголын бахархалт эмэгтэй" -д шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг 2018 оны 05 дугаар сарын 27-ний өдөр зохион байгуулахаар боллоо. Энэхүү арга хэмжээнд дараах номинацад ээжүүдийг оролцуулна.
1. Ачлалт ээж / үр хүүхдээ сайн сайхан өсгөж хүмүүжүүлсэн ээж/
2. Дархан бэр /3 болон түүнээс дээш хүү дараалан төрүүлсэн ээж
3. Уран бэр /3 болон түүнээс дээш охин дараалан төрүүлсэн ээж/

Бүртгэл: 2018.05.01-05.18 өдрийг хүртэл

Бүрдүүлэх материал:
1.Иргэний үнэмлэхний хуулбар/эхийн/, төрсний гэрчилгээний хуулбар /хүүхдийн/
2. Намтар /цээж зурагтай/
3. Тэмдэгтийн хураамж-68.000 төгрөг

Бахарлалт ээжид дараах зүйлс олгогдоно. Үүнд:
1. Өргөмжлөл
2. Тэмдэг
3. Монгол бичмэл
4. Үнэ бүхий зүйл
5. Урлагийн тоглолт, хүндэтгэлийн зоогтой

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт