Хорооны танилцуулга
НЭМСЭН:khoroo6@khanuul.mn
ОГНОО : 2018/10/10

Монгол Улсын Шинэ Үндсэн Хууль батлагдаж, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинэ зохион байгуулалтад оруулах болсонтой холбогдуулан Монгол улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаар тогтоол, Монгол улсын Засгийн газрын 1992 оны 5 дугаар Хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Тэргүүлэгчдийн 1992 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын Ажилчин, Найрамдал, Сүхбаатар, Октябрь, Налайх, Багануур, Партизан, Гачуурт, Туул, Багахангай хороог татан буулгаж нийслэл Улаанбаатар хотод шинээр Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Налайх, Туул, Багануур, Баганхангай, Жаргалант, Гачуурт дүүргүүдийг байгуулсан байна.

Энэ үед Ажилчны районд ОСГ-ны 20 хороо байсныг 16 хороо болгож зохион байгуулсан бөгөөд яармагийн замын хойт талын эрчим хүчний ажилчдын байрууд, гэр хэсгийг харъяалсан 6 дугаар хороог анх байгуулагдсан түүхтэй.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо нь яармагийн 3 дугаар буудлын гүүрний жалганаас эцсийн буудлын хооронд, урд талаараа Богд Хан-Уулын Наадамчдын гудамжны төв зам, Туул голын урд хэсгийг хамарч баруун талаараа Хан-Уул дүүүргийн 7 дугаар хороо, зүүн талаараа ХУД-ийн 5 дугаар хороотой хиллэдэг бөгөөд  нийт 87,6 га газар нутаг дэвсгэртэй.

Тус хороо нь дан гэр хорооллоос бүрдсэн 1864 өрхийн 6796 хүн амтай. Үүнээс эрэгтэй 3488, эмэгтэй  3572  тус  тус эзэлж байна. Тус хороонд гүний худаг-1, ус түгээх-4 цэг ажиллаж хүн амын ундны усаар тасралтгүй хангаж усны нэгдсэн системд холбогдсоноор 1943 өрхийн усны хэрэгцээг хангадаг.

Тус хороонд 45 аж ахуйн нэгж, байгууллага  үйл ажиллагаа явуулдагаас: Цагдаагийн 2 дугаар хэлтэс, ХУД-ийн ЭМД-ийн Яармаг дахь салбар, холбооны салбар, 189 дүгээр цэцэрлэг, Нийтийн халуун ус-2 , гүний худаг 1, ус түгээх цэг 4, РС-тоглоомын газар-4, ломбард-3, төрийн банк, “Гүн тэрэм” мал эмнэлэг, “МТ” ШТС-1,  архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг-17 байна. Нийт 1-32 гудамжтай,  Ноосны нэгдлийн үйлдвэрийн байр, Төмөр бетон заводын байр, Техник туслалцаа барилга трестын байрууд байдаг.

 
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт