“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх гуравдугаар сарын 1-нээс эхэлнэ
НЭМСЭН:khoroo6@khanuul.mn
ОГНОО : 2019/02/13

“Оюутан цэрэг” хөтөлбөр нь манай улсад хэрэгжиж эхлээд зургаан жил болж байна. Өнөөдрийн байдлаар 300 гаруй оюутан хамрагдаад байна. Хөтөлбөрийн зорилго нь оюутан залуус их, дээд сургуульд суралцангаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж цэргийн эрдэм эзэмшихэд оршиж байгаа ажээ.

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад уг хөтөлбөрийн зорилго оршино.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт