ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТСЭЭС МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН 2017 ОНЫ ТООЛЛОГЫН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НЭМСЭН:khoroo6@khanuul.mn
ОГНОО : 2017/12/11
Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2017 оны 12-р сарын 05-ны өдөр Нийслэлийн Статистикийн газартай хамтран дүүргийн малтай 11 хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт зориулан тооллогын семинарыг зохион байгууллаа. Семинарт НСГ-ын Хөдөө аж ахуйн мэдээлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Алтансүх мал, тэжээвэр амьтдын тооллогын тухай, маягт хэрхэн бөглөх тухай болон зарим нэмэгдсэн үзүүлэлтийг тайлбарлаж, тооллогын мэдээллийн программ ашиглалт, малтай өрхийн газарзүйн байршлын цэгийг хэрхэн бүртгэж программд оруулах, мэдээлэл цуглуулахад анхаарах талаар илтгэл тавьж, заавар зөвлөгөө өглөө.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт