“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд
НЭМСЭН:khoroo6@khanuul.mn
ОГНОО : 2018/03/26

“Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд

     Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 03 дугаар сарын 22ы өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11ий өдрийг дуустал  Хөдөлмөр, халамжийнүйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.

Тавигдах шаардлага:

  • 35 ба түүнээс  дээш  хөдөлмөрийн насны иргэн
  • Гадаадад ажиллаж, амьдарч  байгаад ирсэн иргэн  /гадаадаас сүүлийн 2 жилийн  дотор ирсэн байх/
  • Аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл шаардлага хангасан байх
  • Ажлын байр шинээр бий болгох, цаашид хадгалах боломжтой байх
  • Төсөл хэрэгжүүлэх ажлын байртай байх /өөрийн/
  • Төсөл хэрэгжүүлэгч нь аж ахуй, бичил бизнес эрхлэх туршлага, ур чадвартай байх

Жич: Мал аж ахуй, худалдааны чиглэлээр төсөл  авахгүй.  Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь холбогдох байгууллагуудын тусгай зөвшөөрөлтэй байх.                                            Төсөл ирүүлсэн иргэдийн ажлын байртай танилцахаар ажлын хэсэг очиход  өөрийн биеэр байж, үйлдвэрлэл үйлчилгээ  болон төслийнхөө талаар танилцуулна.                 

  Бүрдүүлэх бичиг баримт:

  • Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
  • Иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/
  • Аж ахуй, бичил бизнес эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө
  • Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн бол гадаад паспорт, шаардлагатай бол эзэмшсэн мэргэжил, ур чадварыг тодорхойлох бичиг баримт

Жич: : Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ:  35 ба түүнээс дээш  насны  хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд-3.0 хүртэл сая төгрөг

Гадаадад ажиллаж, амьдарч  байгаад ирсэн иргэн  /гадаадаас сүүлийн 2 жилийн  дотор ирсэн бол/ - 5.0 хүртэл сая төгрөг

 Санхүүгийн дэмжлэгийг 24 сарын дотор 100 хувь эргэн төлнө.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН  ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Утас:  70134366

 

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн  дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд

      “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 03 дугаар сарын 22ы өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11ий өдрийг дуустал  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.

Тавигдах шаардлага:

  • Эмнэлэг- хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хугацаа нь хүчинтэй байх
  • Тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний биеийн байдал нь төслөө хэрэгжүүлэх боломжтой байх
  • Төсөл шаардлага хангасан байх
  • Төсөл хэрэгжүүлэх ажлын байртай байх /өөрийн/
  • Төсөл хэрэгжүүлэгч нь аж ахуй, бичил бизнес эрхлэх туршлага, ур чадвартай байх

Жич: Мал аж ахуй, худалдааны чиглэлээр төсөл  авахгүй.  Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь холбогдох байгууллагуудын тусгай зөвшөөрөлтэй байх.                                         Төсөл ирүүлсэн иргэдийн ажлын байртай танилцахаар ажлын хэсэг очиход өөрийн биеэр байж, үйлдвэрлэл үйлчилгээ  болон төслийнхөө талаар танилцуулна.                                                    

 Бүрдүүлэх баримт бичиг:

  • Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл
  • Төсөл хэрэгжүүлэгчийн өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын акт буюу Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
  • Аж ахуй эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө болон төсвийн саналыг боловсруулсан байх
  • Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх

       Жич: Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 5.0 хүртэл сая төгрөг

 Санхүүгийн дэмжлэгийг 48 сарын дотор 100 хувь эргэн төлнө.

 

Холбогдох утас: 70134366

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

 

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих                      хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах                               иргэдийн анхааралд

     Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 03 дугаар сарын 22ы өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11ий өдрийг дуустал  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.

Тавигдах шаардлага:

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчид /15-24 насны/
  • Хан-Уул дүүргийн иргэн байх
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгч болон төгсөгчдийн бүлэг нь өөрийн эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нь энэ арга хэмжээнд сонгогдон хамрагдах давуу тал болно.

Жич: Төсөл ирүүлсэн иргэдийн ажлын байртай танилцахаар ажлын хэсэг очиход өөрийн биеэр байж, үйлдвэрлэл үйлчилгээ болон төслийнхөө талаар танилцуулна.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Төгсөгч болон бүлгийн гишүүдийн хүсэлт
  • Төгсөгч болон бүлгийн гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэргэжлийн диплом, гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
  • Үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх болон хэрэгжих үндэслэлтэй бизнесийн төсөл, үр ашиг, орлого нэмэгдүүлэх тооцоо судалгаа, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх
  • Төслийг нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх бол гишүүд, оролцогчдын үүрэг, хариуцлага, хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бичгээр тодорхойлсон байх
  • Бусад

Жич: : Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ:  Нэг төгсөгчид 3 сая төгрөг, бүлэгт 10 хүртэл сая төгрөг

 Санхүүгийн дэмжлэгийг 36 сарын дотор 100 хувь эргэн төлнө.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН  ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Утас:  70134366

 

 

“Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах иргэдийн анхааралд

 

      Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11ий өдрийг дуустал  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байранд хүлээн авна.

Тавигдах шаардлага:

  • Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх чадвартай ахмад настан байх

    Төсөл шаардлага хангасан байх. Төсөл хэрэгжүүлэгч нь аж ахуй, бичил бизнес эрхлэх туршлага, ур чадвартай байх

    Жич: Мал аж ахуй, худалдааны чиглэлээр төсөл  авахгүй.  Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь холбогдох байгууллагуудын тусгай зөвшөөрөлтэй байх.                           Төсөл ирүүлсэн иргэдийн ажлын байртай танилцахаар ажлын хэсэг очиход өөрийн биеэр байж, үйлдвэрлэл үйлчилгээ болон төслийнхөө талаар танилцуулна.

    Бүрдүүлэх баримт бичиг:

  • Хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлт
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Хан-Уул дүүргийн иргэн байх/
  • Аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэх хугацаа, гарах үр дүн, санхүүжилтийн тооцоо болон бусад шаардлагатай зүйлийг тусгасан төсөл, төлөвлөгөөтэй байх
  • Бусад шаардлагатай лавлагаа /Тэтгэврийн дэвтрийн хуулбар/

Жич: Эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ: 3.0 сая хүртэл төгрөг Санхүүгийн дэмжлэгийг 24 сарын дотор 100 хувь эргэн төлнө.

 

 

Холбогдох утас: 70134366

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт