Зөвшөөрөлгүй мал оруулж ирсэн иргэнд шаардлага тавьж ажиллалаа
НЭМСЭН:khoroo6@khanuul.mn
ОГНОО : 2017/12/12
Тус хорооны нүхтийн 29-11б тоотод оршин суух Ичинноровын Бавуудорж нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүргээс 10 тооны үхрээ зөвшөөрөлгүй ачиж тээвэрлэж оруулж ирсныг хорооны мал тооллогын ажлын хэсэг мэдэж хорооны Засаг дарга А.Сүххишигт албан ёсоор мэдэгдсэн.
 Тус өрх нь дүүргийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №А/257 тоот захирамжийг санаатайгаар зөрчин мал тээвэрлэж ирсэн тул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэст мэдэгдэн газар дээр үзлэг шалгалтыг хийлгүүлж  иргэн И.Бавуудоржийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний дотор малаа гаргахыг шаардаж ажилласан.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт