Картаа гээгдүүлсэн тохиолдолд дараах баримтыг бүрдүүлнэ
НЭМСЭН:khoroo6@khanuul.mn
ОГНОО : 2020/01/09
1. Хэрэглэгч та картаа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн төв /70119400/-д хандаж картаа хаалгаарай
2. Чингис хаан банкны 3401004344 тоот дансанд шинэ картын төлбөр болох 3000 /гурван мянган төгрөг/ тушаана. Хүлээн авагчийн нэр ТТТ картын хураамж, /шилжүүлгийн утга дээр овог, нэр, регистрийн дугаар бичнэ/
3. Таван толгой түлш ХХК-ийн төв оффис /Монгол улс, Уланбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн Байр 121 тоотод байрлах "Мэдээллийн төв"-ийн ажилтанд мөнгө тушаасан банкны баримтыг үзүүлж шинэ картаа авах захилга хийнэ.
4. Шинэ картыг захиалсан өдрөөс 3 хоногийн дараа Даваа, Лхагва, Баасан гарагт "Таван толгой түлш" ХХК-ийн төв оффисоос авна.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт