Хаврын ядаргаа, амин дутагдлаас хэрхэн гарах вэ?
НЭМСЭН:khoroo6@khanuul.mn
ОГНОО : 2018/04/06

Бид урин хаврыг тэсэн ядан хүлээдэг. Ядаж олон давхар хувцсаа нимгэлэхсэн гэж хүснэ. Бүх амьд амьтан сэргэдэг цаг үе. Гэхдээ нөгөө талаас хавар цагт хүний архаг хууч сэдрэх нь бий.

Шалтгаангүйгээр ядрах, нойр хүрч нозоорох, харшил өгөх, гуниг гутралд автах гэх мэтийн тааламжгүй өөрчлөлт явагдах нь бий. Энэ бүхэн нь өвлийн дараа эрч хүч дутагдах, орчин тойронд болж буй өөрчлөлтөд бие организмын өгөх реакцтай холбоотой юм.

Бие организмыг хаврын улиралд дасгахын тулд;

-Биеийн тамирын дасгал хий. Гэхдээ спортын огцом хүнд төрөл биш.
-Алгуур биеэ бэлтгэ. Хүйтэн бус бүлээн шүршүүрт орвол үр дүнтэй.
-Хүйтэн ус эсийг цочмог сэргээдэг тул хавар тохиромжтой биш.
-Тодорхой цагт унтаж амрах хэмнэлийг баримтал.
-Өвлийн туршид хэрэглэж байсан илчлэг ихтэй хоол хүнсээ багасга.
-Өөх тос, илчлэг хоолноос огцом татгалзах хэрэггүй. Хэмжээг нь алгуур багасгаж, жимс ногоо, цагаан идээ түлхүү хэрэглэ.
-Шингэн зүйл сайн ууж, бие дэх хорт бодисыг гадагшлуул. Энэ нь хаврын цагт нэн чухал.
-Бие организмд шаардлагатай витамин, поливитамин хэрэглэхэд тохиромжтой үе.
-Хар шоколад ойр ойрхон бага хэмжээгээр идэхэд зүгээр. Хар шоколад эрч хүчийг сайн нөхдөг.

Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт