ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ТҮЦ МАШИН” –ЫГ ДҮҮРГИЙН “ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ БАЙР”-НЫ НЭГ ДАВХАРТ БАЙРЛУУЛЛАА
НЭМСЭН:khoroo6@khanuul.mn
ОГНОО : 2017/12/12
Иргэдийн санал хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ыг дүүргийн Замын Цагдаагийн байрнаас Тамгын газрын “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны нэг давхарт байрлууллаа. Ингэсэнээр иргэд Төрийн үйлчилгээг шуурхай авах боломж нээгдэж байна. “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН” нь төрийн бүхий л төрлийн үйлчилээг хүргэх бөгөөд иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ МАШИН”-аар дамжуулан төлөх боломжтой боллоо.
Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт